Худалдаа, хөгжлийн банк нь Оросын Холбооны Улсын тэргүүний банк болох Газпромбанктай “Хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурж, ОХУ болон Монгол Улсын хамтран хэрэгжүүлэх мега төслүүдэд оролцогч талуудын төлбөр тооцоо, үүргийн хэрэгжилтийг хангах гэрээ, хэлэлцээрт банкны дэмжлэг үзүүлэх үйлчилгээг нэвтрүүлэхээс гадна хөрөнгө зохицуулалт, худалдааны санхүүжилт зэрэг өргөн хүрээтэй урт хугацааны түншлэлийг ийнхүү эхлүүллээ.
Энэхүү гэрээг үзэглэснээр ОХУ-ын томоохон банк, санхүүгийн байгууллагуудтай хийх хамтын ажиллагааны цар хүрээ өргөжиж, ОХУ-тай худалдаа эрхэлдэг аж ахуй нэгжүүдийн хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөр, худалдааг дэмжихэд зохих хувь нэмрээ оруулна гэж найдаж байна. Худалдаа, хөгжлийн банк болон Газпромбанкны түншлэл нь эрчим хүч, тээвэрлэлт, олборлох үйлдвэрлэл зэрэг стратегийн ач холбогдол бүхий салбарын дэд бүтэц, түүнчлэн хоёр орны эдийн засаг, санхүүгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна.
Олон улсын нэр хүнд бүхий 200 гаруй банк санхүүгийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, найдвартай байдал, санхүүгийн чадамжаараа олон улсад үнэлэгддэг Худалдаа, хөгжлийн банк нь Монгол Улсын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр санхүүгийн цогц үйлчилгээг хүргэж, зах зээлд тэргүүлэх байр суурьтай ажилладаг билээ.
Таныг дэлхийтэй холбох Санхүүгийн гүүр
Худалдаа, хөгжлийн банк
Холбоотой мэдээ