Нэткапитал санхүүгийн групп "The Next 100 Global Awards 2021” компаниар шалгарлаа | News.MN

Нэткапитал санхүүгийн групп "The Next 100 Global Awards 2021” компаниар шалгарлаа

Нэткапитал санхүүгийн групп "The Next 100 Global Awards 2021” компаниар шалгарлаа

Дэлхийн 200 гаруй улс оронд уншигчидтай, Олон улсын банк, санхүүгийн салбарын мэдээ, мэдээллийг хараат бус, тэнцвэртэй байдлаар хүргэдэг онлайн сэтгүүл болох "Global Banking & Finance Awards”-аас жил бүр орон орны банк, санхүүгийн салбарын шилдгүүдийг тодруулдаг билээ.

Нэткапитал санхүүгийн группийг Монгол Улсын банк бус санхүүгийн байгууллагуудын хөгжлийг тодорхойлж, стратеги менежментээр шилдэг амжилтад хүрч, харилцагчийн сэтгэл ханамжид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэн, салбарын хурдасгуур болсон байгууллагад тодорхойлон, 2021 оны “The Next 100 Global” компаниар шалгаруулав.

Цар тахлын хүнд хэцүү нөхцөл байдалд харилцагч, хөрөнгө оруулагч нарынхаа бизнесийн үйл ажиллагааг дэмжин, уян хатан нөхцөл бүхий бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэн ажилласныг батлан харуулж чадсан онцлох үйл явдал боллоо.

“Дижитал эринд финтек хувьслаар манлайлна” эрхэм зорилгын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж буй Нэткапитал санхүүгийн группийн 2021 голлох үзүүлэлтээс дурдвал:

  • Зээлийн багц 102%
  • Нийт хөрөнгө 93%
  • Эх үүсвэрийн хэмжээ 272%
  • Татварын дараах цэвэр ашиг 95%-иар тус тус өссөн байна.

Нэткапитал санхүүгийн группд итгэл хүлээлгэн, амжилт бүрд үргэлж хамт байдаг хүндэт харилцагч, хамтрагч байгууллагууд, хөрөнгө оруулагч нартаа талархал илэрхийлье.

Эх сурвалж: https://www.globalbankingandfinance.com/global-banking-finance-awards-the-next-100-global-awards-2021/

“Global Banking & Finance Review” сэтгүүлийн тухай:

Тус сэтгүүл нь олон улсын санхүүгийн нийгэмлэгт нөлөөлөх бие даасан, найдвартай контентийн платформыг бий болгох зорилгоор 2010 онд байгуулагдсан бөгөөд 200 гаруй улсад уншигч, захиалагчтай. Банк, брокер, гадаад валют, компанийн засаглал, баялгийн менежмент, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны чиглэлээр мэдээлэл хүргэдэг юм.

Энэхүү сэтгүүл нь 2011 оноос эхлэн олон улсын банк санхүүгийн салбарт тодорхой чиглэлээр мэргэшсэн, өндөр ур чадвартай компаниудыг тодруулах “Global Banking & Finance Review Awards”-ийг санхүүгийн голлох үзүүлэлтүүдээр шалгаруулан олгож эхэлсэн нь дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй арга хэмжээ болсон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж