Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж TomYo skills-ийн багийхантай хамтран “Үгийн хүч” хэмээх цуврал хичээлээ бүтээжээ.
Дэлхийн алдартнуудын хичээл заадаг “Master Class” платформын жишгийн дагуу TomYo skills-ийн баг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид санал тавьсны дагуу түүний 7 хичээлийг аппликэйшннээс сонсч, үзэх боломжийг бий болгосон байна. Дэлхийд алдартай “Master Class”-д АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон, Жорж Буш нар хичээл заасан байдаг бөгөөд салбар бүртээ хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтнүүд, шилдэгүүдийн хичээл заадаг платформ юм.
Тэгвэл TomYo skilss-ийн залуус Монголдоо анхдагч болж, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид санал тавьсны дагуу тэрбээр хүүхэд залуучууд, хүссэн хүн бүхэнд нээлттэй долоон төрлийн “Үгийн хүч” нэртэй хичээлээ бэлтгэжээ.
Хичээлийн нэр: ҮГИЙН ХҮЧ
- Үгийн тухай
- Үгийг хэрхэн бэлдэх вэ
- Үг хэрэглэх, илэрхийлэх арга зүй
- Үгийн бүтэц, сонголт, судалгаа
- Хэвлэл, мэдээллийн орчин дахь харилцаа
- Хэлсэн үгэндээ эзэн болохын учир
- Үгийг хүргэх миний "нууц"
"Үгийн хүч" хичээлийг татах ЗААВАР:
TomYo skills-ийн залуусаас хэрэглэгчдэдээ зориулсан бэлгийн картыг гаргасан. Хэрэв та бүхэн хэн нэгэнд өгөх бэлгээ сонгоогүй бол TomYo skills-ийн бэлгийн картыг сонгоорой. Аппликэйшнээ татаж, холбогдсоноор бэлгийн картыг ашиглах боломж бүрдэх юм.
TomYo skills-ийн бэлгийн карт:
TomYo апп татах бол ЭНД дарна уу.
Харин шууд хичээлрүү орох бол ЭНД дарж орно уу.
Түүнээс гадна дараах QR кодыг уншуулснаар аппликэйшн руу шууд нэвтрэх боломжтой болох юм.