Месси Covid-19-ийн халдвар авчээ | News.MN

Месси Covid-19-ийн халдвар авчээ

Месси Covid-19-ийн халдвар авчээ

Месси Covid-19-ийн халдвар авчээ

Covid-19 хэнийг ч ялгаварлахгүй халдварлаж байна. Энэ удаад дэлхийн хөлбөмбөгийн од Лионель Месси халдвар авчээ. ПСЖ багаас өчигдөр /2022.01.02/ гаргасан мэдэгдэлд “Лионель Месси, Серхио Рико, Натан Битумазала, Хуан Бернат нарын Covid-19-ийн шинжилгээний хариу эерэг гарлаа. Тэд одоогоор тусгаарлалтад, эрүүл мэндийн зохих протоколд хамрагдаад байна. Харин Неймарын эмчилгээ нэгдүгээр сарын 9-нийг хүртэл Бразилд үргэлжилнэ. Түүнтэй ПСЖ-ийн эмч нар болон дасгалжуулагчид хамт байна. Тэр гурван долоо хоногийн дараа багийн нэгдсэн бэлтгэлд хамрагдана гэж тооцоолж байна” гэжээ.

Неймар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард шагайдаа бэртэл авснаас хойш эмчилгээ хийлгэж байна.

Франц улсад халдварын тохиолдлын тоо буурахгүй байгаа бөгөөд өнгөрөгч Баасан гаригт тус улсад нийт 232 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, Европт нэг өдрийн дотор бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Месси өнгөрөгч наймдугаар сард Испанийн Барселонаг орхиж, Францын ПСЖ-д нэгдсэнээсээ хойш дотоодын лигтээ нэг гоол, УЕФА Аваргуудын лигт таван гоол оруулаад байна. Тэрбээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард долоо дахь алтан бөмбөгөө хүртсэн билээ. Түүний мөнхийн өрсөлдөгч Кристиано Роналдо таван алтан бөмбөгтэй. ПСЖ одоогийн байдлаар Францын дээд лигийг 46 оноотой итгэл төгс тэргүүлж байгаа бол УЕФА Аваргуудын лигийн хасагдах шатны хүрээнд Реал Мадридтай учраа таараад байна.

Covid-19 спортын салбарт сөрөг нөлөө үзүүлсээр байна. NBA-ийн багууд ээлж дараалан халдварт өртөж, хүний нөөцийн асуудалд ороод байгаа бол Европын хөлбөмбөгийн лигүүдийн зарим тоглолт цуцлагдаж байгаа аж. Хятад улс ч халдварын давлагаанаас сэргийлж, Бээжингийн өвлийн олимпийг аюулгүй, эрсдэлгүй зохион байгуулахын тулд бүхий л боломжтой арга хэмжээнүүдийг авч буй юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зээл 2022-01-03 151.82.36.161

SKY EXPERIENCE ЗЭЭЛИЙН КОМПАНИУДАС ХЭРХЭН ЗЭЭЛ АВДАГ ТАЛААР МИНИЙ МЭДЭЭЛЛИЙГ УНШААРАЙ.

Намайг КАРОЛИН гэдэг, би өрх толгойлсон эцэг, эх, нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн тул би их хэмжээний өрийг хэрхэн төлөх талаар маш их эргэлзэж, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа sky experience loan-ийн талаарх гэрчлэлтэй (сониа) тааралдсан тул би тус компанийн шуудангаар (contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail) 5 жилийн хугацаатай 85,000 евр

Avatar

Заагч 2022-01-03 202.9.46.145

Битгий худлаа хуцаа баагий х***а минь

Avatar

Zochin 2022-01-03 117.111.22.140

Burhnii hvv shv dee

Avatar

Баагий 2022-01-03 103.26.195.150

Дэлхийн хүн амын масс болсон Энэтхэг, Индонезид сүргийн дархлаа тогтож, ковид эмчлэх зориулалттай нээгдсэн эмнэлгүүд бүгд хаагдсан. Ковид бол ханиад. Ханиадаар ч жилд энэ тоотой дөхүү тооны хүн эрсэддэг байсан. Ковидын тухай мэдээ бол одоо нохойн чацга болсон.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж