Месси Covid-19-ийн халдвар авчээ

Хуучирсан мэдээ: 2022.01.03-нд нийтлэгдсэн

Месси Covid-19-ийн халдвар авчээ

Месси Covid-19-ийн халдвар авчээ

Covid-19 хэнийг ч ялгаварлахгүй халдварлаж байна. Энэ удаад дэлхийн хөлбөмбөгийн од Лионель Месси халдвар авчээ. ПСЖ багаас өчигдөр /2022.01.02/ гаргасан мэдэгдэлд “Лионель Месси, Серхио Рико, Натан Битумазала, Хуан Бернат нарын Covid-19-ийн шинжилгээний хариу эерэг гарлаа. Тэд одоогоор тусгаарлалтад, эрүүл мэндийн зохих протоколд хамрагдаад байна. Харин Неймарын эмчилгээ нэгдүгээр сарын 9-нийг хүртэл Бразилд үргэлжилнэ. Түүнтэй ПСЖ-ийн эмч нар болон дасгалжуулагчид хамт байна. Тэр гурван долоо хоногийн дараа багийн нэгдсэн бэлтгэлд хамрагдана гэж тооцоолж байна” гэжээ.

Неймар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард шагайдаа бэртэл авснаас хойш эмчилгээ хийлгэж байна.

Франц улсад халдварын тохиолдлын тоо буурахгүй байгаа бөгөөд өнгөрөгч Баасан гаригт тус улсад нийт 232 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, Европт нэг өдрийн дотор бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Месси өнгөрөгч наймдугаар сард Испанийн Барселонаг орхиж, Францын ПСЖ-д нэгдсэнээсээ хойш дотоодын лигтээ нэг гоол, УЕФА Аваргуудын лигт таван гоол оруулаад байна. Тэрбээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард долоо дахь алтан бөмбөгөө хүртсэн билээ. Түүний мөнхийн өрсөлдөгч Кристиано Роналдо таван алтан бөмбөгтэй. ПСЖ одоогийн байдлаар Францын дээд лигийг 46 оноотой итгэл төгс тэргүүлж байгаа бол УЕФА Аваргуудын лигийн хасагдах шатны хүрээнд Реал Мадридтай учраа таараад байна.

Covid-19 спортын салбарт сөрөг нөлөө үзүүлсээр байна. NBA-ийн багууд ээлж дараалан халдварт өртөж, хүний нөөцийн асуудалд ороод байгаа бол Европын хөлбөмбөгийн лигүүдийн зарим тоглолт цуцлагдаж байгаа аж. Хятад улс ч халдварын давлагаанаас сэргийлж, Бээжингийн өвлийн олимпийг аюулгүй, эрсдэлгүй зохион байгуулахын тулд бүхий л боломжтой арга хэмжээнүүдийг авч буй юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж