Украины олон зуун үндсэрхэг үзэлтэн бамбар асааж, дэлхийн хоёрдугаар дайнд амь үрэгдсэн цэрэг эрс болон удирдагч Степан Бандерад хүндэтгэл үзүүлэв. Тус жагсаалыг Киев хотноо Ням гаригт буюу Степан Бандерагийн төрсөн өдрөөр зохион байгуулсан байна. Энэхүү жагсаал нь Орос, Украины хил дээр өрнөж буй маргаант байдлыг улам гааруулж болзошгүй гэж олон хүн үзэж байна. Учир нь, Украины зүүн нутгийн томоохон хэсэг 2014 онд салан тусгаарлаж байсан бөгөөд босогчид ОХУ-аас дэмжлэг авч байжээ.
“Өнөөдөр фронтод эзлэн түрэмгийлэгчидтэй дайтаж, “тавдугаар багана”-ны эсрэг тэмцэл үргэлжилж байгаа энэ үед бид Степан Бандерагийн дурсгалыг хүндэтгэж байна” гэж үндсэрхэг үзэлт, “Баруун сектор” намын тэргүүн Андрей Тарасенко хэлжээ.
Бандера нь 1930-1940-өөд онд нацистуудтай мөр зэрэгцэн тулалдаж байсан босогчдын арми, Украины үндсэрхэг хөдөлгөөний удирдагч байв. Бандерагийн дэмжигчид хэлэхдээ, Адольф Гитлер Украинд тусгаар тогтнол олгоно гэснээр Бандера нацистуудтай хамтран Зөвлөлтийн эсрэг дайтаж байсан гэжээ.
Эх сурвалж: ASSOCIATED PRESS
Холбоотой мэдээ