Ким Жон Ун: Цөмийн зэвсгээс илүү хоол хүнс чухал

Хуучирсан мэдээ: 2022.01.02-нд нийтлэгдсэн

Ким Жон Ун: Цөмийн зэвсгээс илүү хоол хүнс чухал

Ким Жон Ун: Цөмийн зэвсгээс илүү хоол хүнс чухал

Ким шинэ оны илтгэлдээ хөдөө орон нутгийг хөгжүүлэх томоохон төлөвлөгөө, хүмүүсийн хоолны дэглэм, сурагчийн дүрэмт хувцас гэх мэт дотоодын асуудлаа дэлгэрэнгүй тайлбарлав.

Тэрбээр засгийн эрх бариад 10 жил болж буй. Хойд Солонгосын 2022 оны гол зорилго нь "амь ба үхлийн агуу тэмцэл" нүүрлэж байгаа энэ үед эдийн засгийн хөгжлийг эрчимтэй эхлүүлэх, ард түмний амьдралыг сайжруулах явдал болно гэж Ким наймдугаар Төв хорооны дөрөвдүгээр  хурлын төгсгөлд тодорхойлсон байна.

Тус улс цөмийн зэвсэг болон пуужин зэргийг олон удаа туршилтаар хийж байсан ч энэ жил ард иргэддээ анхаарлаа хандуулах зорилготой байна гэж ажиглагчид дүгнээд байна.

Гэвч Хойд Солонгосын төрийн хэвлэлд нийтлэгдсэн түүний илтгэлийн хураангуй мэдээлэлд, АНУ-ын тухай тодорхой дурдаагүй бөгөөд зөвхөн хоёр Солонгосын харилцааны талаар ярилцсан тухай л иш татсан байна.

"Ирэх онд манай нам, ард түмний өмнө тулгамдаж буй гол ажил бол таван жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх баталгааг хангаж, улсын хөгжил, ард түмний амьжиргааны түвшинд гайхалтай өөрчлөлт оруулах явдал өрнөнө" гэж Ким хэллээ.

Ким илтгэлийнхээ дийлэнх хэсгийг хөдөө олон нутгийг  хөгжүүлэх амбицтай төлөвлөгөөнөөс эхлээд хүмүүсийн хоолны дэглэм, сурагчийн дүрэмт хувцас, "социалист бус зан үйлийг" таслан зогсоох хэрэгцээ зэрэг дотоодын асуудлаа дэлгэрэнгүй тайлбарлав.

Эх сурвалж: nbc news

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХахаХаха
14
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж