Орон нутгийн замд ноцтой осол гарчээ

Хуучирсан мэдээ: 2022.01.02-нд нийтлэгдсэн

Орон нутгийн замд ноцтой осол гарчээ

Орон нутгийн замд ноцтой осол гарчээ

Даланзадгад-Баяндалай чиглэлийн орон нутгийн замд ноцтой зам тээврийн ноцтой осол гарч, хоёр автомашин замаас гарчээ. Ослын улмаас хүн бэртэж, гэмтсэн талаар цагдаагийн байгууллагаас эргэн мэдээлнэ гэв. Энэ талаар Өмнөговь аймгийн Онцгой комиссоос мэдээлэхдээ "Зам тээврийн осол өчигдөр 17.35 цагийн орчимд гарсан.

Иймд иргэдэд анхаарал болгоомжтой зорчихийг анхааруулж байна. Мөн амралтын өдрүүдэд аяллаар агаар салхинд гарахдаа анхаарал болгоомжтой зорчиж, хурдаа тохируулан, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барихгүй, аюулгүй байдлаа хангаж явахыг зөвлөж байна"гэжээ.

Мөн Өмнөговь аймаг, Ханбогд сумын “Хөндий зараа” гэдэг газар “Дэмчог”-ийн хийдээс Ханбогд сумын чиглэлд зорчиж явсан суудлын автомашин /4 зорчигчтой/ элсэнд суусан тухай дуудлагыг өчигдөр 20:20 цагт хүлээн авчээ.

Аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчид ”Приус-30” загварын суудлын автомашин элсэнд суусан байсныг татан гаргасан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХарамсалтайХарамсалтай
16
ГайхмаарГайхмаар
15
ЗөвЗөв
15
БурууБуруу
13
ТэнэглэлТэнэглэл
11
ХөөрхөнХөөрхөн
10
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж