Та бүгдийн мэдэх “Penthouse” солонгосын олон ангит киноны “Cheon Seojin” буюу жүжигчин Ким Со Ён маань 28 жилийн карьертаа анх удаагаа “Дэсан” буюу Гранпри хүртлээ. Үзэгчдийг байлдан дагуулсан киноны гол дүр болох “Cheon Seojin” гэх дүрээрээ анхны “Дэсан” авч байгаа нь түүний хувьд хамгийн баяртай мөчүүдийн нэг байсан гэдэгт эргэлзэхгүй байна.
Ким Со Ён урлагт дебют хийсэн кино нь “SBS” -н драма байсан. Түүгээрээ дебют хийсэн компаниасаа шагнал авч буй нь бахархууштай биз. Тэрбээр 1980 оны арваннэгдүгээр сарын 2-нд төрсөн. Бага балчир наснаасаа урлагт дуртай байв. Хамгийн анх 14 настайдаа эцэг эхээсээ зөвшөөрөл авч гоо охидын тэмцээнд оролцон түрүүлснээр урлагын карьераа эхлүүлжээ. Тус тэмцээнд Ким Со Ён оролцохдоо нүүрний будаггүй байсан бөгөөд зургийн харандаагаар нүдээ хүрээлээд л орсон гэдэг.
Эх сурвалж: pinkvilla
Холбоотой мэдээ