Тайванийн ерөнхийлөгч Цай Ин Вэнь Бямба гаригт Хятадад хандан шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлсэн. Тус мэндчилгээндээ “Цэргийн мөргөлдөөн бол шийдэл биш. Харин Бээжин Тайванийн улаан шугамыг давбал "гүн гамшигт" хүргэнэ” гэж хатуу анхааруулсан байна. Хятад улс ардчилсан засаглалтай Тайванийг өөрийн нутаг дэвсгэр гэж зарлаж, сүүлийн хоёр жилийн хугацаанд цэрэг, дипломатын шахалтыг нэмэгдүүлсэн байдаг.
Цай өнгөрсөн Бямба гаригт фэйсбүүк хуудсаараа дамжуулан шинэ оны мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ, Бээжингийн эрх баригчид тогтоосон хил хязгаарыг үл тоовол, цэргийн хөдөлгөөн өрнөж болох талаар анхааруулсан байна. Гэхдээ энх тайван байдлыг эрхэмлэх хэрэгтэй гэдгийг нэмж дурдав.
Цай мөн Тайвань улс Хонконгийг үргэлжлүүлэн хянах болно гэж хэлээд саяхан болсон хууль тогтоох сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэдгээ нуусангүй. Хятад улс Тайвань болон Хонконгийг өөрийн нутаг дэвсгэр хэмээн зарлаад байсан нь нэлээн үймээн дэгдээж байсан.
Тэрбээр төгсгөлд нь “Бид бүрэн эрхт байдлаа тууштай баримталж, эрх чөлөө, ардчиллын үнэт зүйлсийг эрхэмлэн, нутаг дэвсгэрийн бүрэн эрх , үндэсний аюулгүй байдлыг хамгаалж, Энэтхэг-Номхон далайн бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг хадгалах болно” гэж хэлэв.
Эх сурвалж: Reuters
Холбоотой мэдээ