Япон: Билл Гейтсийн цөмийн реактор барихад тусална

Хуучирсан мэдээ: 2022.01.02-нд нийтлэгдсэн

Япон: Билл Гейтсийн цөмийн реактор барихад тусална

Япон: Билл Гейтсийн цөмийн реактор барихад тусална

Японы “Атомын энергийн агентлаг (JAEA)” болон “Mitsubishi Heavy Industries Ltd” нь хамтран Вайоминг мужид өндөр технологийн цөмийн реактор барихад туслахаар боллоо.  АНУ болон Билл Гейтсийн компанитай хамтран тус улс  ажиллахаар болсон тухайгаа Бямба гаригт мэдэгдэв.

Хоёр улсын төлөөлөгчид болон “Mitsubishi” компанийн төлөөлөгчид нэгдүгээр сарын эхээр гэрээнд гарын үсэг зурах аж.

Гейтсийн үүсгэн байгуулсан цөмийн эрчим хүчний дэвшилтэт компани “TerraPower”, 2028 онд Вайоминг мужид “Natrium” үйлдвэрээ нээхээр төлөвлөж байна. АНУ-ын засгийн газар дөрвөн тэрбум ам.долларын төслийн тал хувийг санхүүжүүлэхээр болов.

АНУ нь эртнээс ОХУ болон Хятадтай өрсөлдөж байсан. Энэ удаа мөн адил цөмийн реактор барих төсөл хэрэгжүүлэхээр боллоо.

Харин Япон улс 2016 онд 8.5 тэрбум ам.долларын өртгөөр бүтсэн ч, үр дүн багатай, олон жил маргаан дагуулсан Монжүгийн дэвшилтэт реактороо ашиглалтаас гаргасан гашуун түүхтэй.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж