ОХУ шинээр 10 орчим гипер, дууны өндөр хурдтай Циркон буюу далавчит пуужин, хоёр шумбагч онгоцны пуужин туршив. Тус зэвсгүүдийг ерөнхийлөгч Путин тодорхойлохдоо "Шинэ эрин зууны хосгүй зэвсгийн систем” гэжээ.
Путин өнгөрсөн долоо хоногт тус зэвсгүүдийн туршилтыг хийснээр ОХУ-д томоохон үйл явдал болсон гэж тодорхойлсны сацуу батлан хамгаалах салбарт үнэтэй хувь нэмэр орсон гэж үзэж байна.
Барууны шинжээчид тус зэвсгүүдийн хэр хурдтай хөөрч болон маневарлах зэргийг “тогтоон барьж чадахгүй” гэж үзэж байгаа. Үүнээс улбаалан Оросын шинэ зэвсэг хэр хүчтэй вэ гэдэг мэтгэлцээн өрнөж байна.
Путин тэртээ 2018 онд тавьсан илтгэлдээ шинэ төрлийн пуужин бүтээхээ зарлаж байсан. Тус илтгэлд дурдахдаа "Шинэ пуужингууд дэлхийн өнцөг булан бүрд хүрч чадна. АНУ-ын зэвсгийн системийг бүрэн давж чадна" хэмээн ширүүхэн хэлж байв.
Эх сурвалж: Reuters
Холбоотой мэдээ