Covid-19-ийн ачаар ажилтай бологсод | News.MN

Covid-19-ийн ачаар ажилтай бологсод

Covid-19-ийн ачаар ажилтай бологсод

Covid-19-ийн ачаар ажилтай бологсод

NBA-ийн багууд Covid-19-ийн халдварын давалгаанд өртөж, багагүй хохирол амсч байна. Лигийн зүгээс ч улирлаа хэвийн үргэлжлүүлэхийн тулд багуудад боломж олгож, нэгдүгээр сарын 19-н хүртэл багт нэмэгдэж буй тоглогчдын цалинг цалингийн цэст тооцож, татвар авахгүй гэдгээ мэдэгдсэн. Шинэ дүрмийн дагуу одоогоор 100 гаруй тоглогч NBA-ийн багуудтай 10 өдрийн гэрээ байгуулж, дахин өөрсдийгөө лигт харуулах боломж олоод буй.

Багийн тамирчид нь халдвар авч тоглолтод оролцох боломжгүй болсон учир багууд 10 өдрийн гэрээг ажилгүй, чөлөөт агент, хөгжлийн лигт тоглож байсан тоглогчидтой байгуулж, хүний нөөцийн дутагдлаа нөхөж байна.

Бид бүхний сайн мэдэх цагтаа лигийн “Үнэ цэнтэй тоглогч”-ийн өрсөлдөөнд явж байсан Айзея Томас эхлээд Лэйкерстэй 10 өдрийн гэрээтэй, дараа нь Даллас Маврикстай 10 өдрийн гэрээтэй, лигийн сахилгагүй залуусын нэг Лэнс Стефенсон Атлантай Хавкстай, долоон удаагийн бүх одод, 40 настай Жо Жонсон Бостон Селтикстэй, Мариа Чалмерс эргэн Майами Хиттэй тус тус нэгдээд байна.

Мөн Аль-Фарук Амину, Жордан Белл, Эрсан Ильясова, Брэндон Найт, Маркис Крисс, Чейк Диалло, Даррен Коллисон, Стэнли Жонсон, Ник Стаускас, Грег Монрое, Даниел Хауз жуниор, Тайлер Жонсон, Бисмак Биёомбо, Эммануэль Мудиай зэрэг хуучны тоглогчид эргэн лигт ажилтай болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-01 213.87.152.107

!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж