Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Пак Гын Хе өчигдөр өглөө /2021.12.31/ суллагдаж, "Samsung" эрүүл мэндийн төвд хэвтсэн байна. Түүнийг одоогийн ерөнхийлөгч Мун Жэ Ин өршөөл үзүүлэн сулласан нь энэ. Түүнийг дэмжигчид эмнэлгийн гадна цугларсан байв. Пак Гын Хе суллагдахынхаа өмнө ном бичиж хэвлүүлсэн бөгөөд номондоо импичмент шударга бус байсан тухай бичжээ.
Пак Гын Хе нь 2017 оны гуравдугаар сард импичментээр суудлаасаа бууж, дараа нь авлигын хэргээр шүүхээс 22 жилийн ял авсан. Пак Гын Хег дотны найз Чой Сун Шилтэй хуйвалдаж, томоохон компаниудыг дарамталж төрийн бус байгууллагуудад их хэмжээний мөнгө хандивлахыг шахсан, мөн найз Чой Сун Шилийг улсын хэрэгт оролцуулсан зэрэг хэрэгт буруутгасан. Мөн энэ хэрэгт "Samsung" группын өв залгамжлагч И Жэ Ён холбогдож, ял авсан.
ЭХ СУРВАЛЖ: KOREA TIMES
Холбоотой мэдээ