Лукаку, Тухель хоёр түнжин хагарав | News.MN

Лукаку, Тухель хоёр түнжин хагарав

Лукаку, Тухель хоёр түнжин хагарав

Лукаку, Тухель хоёр түнжин хагарав

Английн Премьер лигийн Челси клубын довтлогч Ромелу Лукаку өнгөрөгч сарын эхээр “Sky Italia” телевизэд өгсөн ярилцлагадаа одоогийн нөхцөл байдалдаа сэтгэл хангалуун бус байгаагаа дурджээ. Өдгөө 28 настай Бельги довтлогчийн хувьд өнгөрсөн зун Италийн Интер Милан багаас 97.5 сая фунтээр зарагдан Лондон хотноо эргэн ирсэн билээ.

Ромелу Лукаку “Биеийн хувьд би зүгээр байгаа. Гэхдээ Челсигийн одоогийн нөхцөл байдалд сэтгэл хангалуун бус байна. Тухель өөр арга барилаар тоглохыг сонгосон. Би бууж өгөхгүй ээ. Мэргэжлийн байна. Нөхцөл байдалдаа сэтгэл хангалуун бус байгаа ч мэргэжлийн байна. Би одоо бууж өгөхгүй. Өнгөрсөн зун болсон бүхэн ийм болно гэж бодоогүй. Интерийг хэрхэн орхисон талаараа, фэнүүдтэйгээ хэрхэн харьцаж байснаа бодоход цаг нь болоогүй байжээ. Харин одоо мэдрэмжээ, бодлоо хуваалцах зөв цаг нь юм шиг байна. Интер миний зүрхэнд үргэлж оршино гэж би хэлж чадна. Би Интерт эргэн очно гэдгээ мэдэж байна. Үнэхээр найдаж байгаа. Би Италид хайртай. Одоо хүмүүс юу болсныг мэдээсэй гэж хүсч байна. Интерийн фэнүүдээс уучлалт гуйж байна. Цаг хугацаа миний үгс буруу байсныг нотолж байна. Та бүхний миний төлөө болон миний гэр бүлд хийсэн бүхэн үүрд оршино” гэжээ.

Энэхүү ярилцлага цацагдсаны дараа Челси клубын ахлах дасгалжуулагч Томас Тухель “Үнэнээ хэлэхэд, надад Лукакугийн ярилцлага таалагдаагүй ээ. Учир нь энэ бүхэн бидэнд хэрэггүй чимээ шуугианыг авчирлаа. Лукакутай хаалттай хаалганы цаана нээлттэй ярилцана. Би гайхаж байна. Лукакуг аз жаргалгүй байгаа гэж би харахгүй байна. Харин ч эсрэгээрээ” гэж хариу мэдэгдэл хийжээ.

Интер Миланы фэнүүд Лукакуд хариуг нь өгч, Сан Сиро цэнгэлдэх хүрээлэнгийн үүдэнд “Борооноос хэн зугтсан нь чухал биш. Шуурганд хэн үлдсэн нь чухал. Баяртай, Ромелу” гэх баннерыг байрлуулжээ. Челсид эргэн ирсэн Ромелу Лукаку энэ улиралд бэртэл гэмтэл, Covid-19-ийн халдварын улмаас хүссэн хэмжээндээ тоглож чадахгүй байгаа. Тэрбээр энэ улирал 18 тоглолтод долоон гоол оруулаад байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-01 213.87.152.107

!!!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-01-01 66.181.176.231

Угаасаа мөнгө дагасан улс аргагүй ш дээ, баг нь ч мөнгөний баг

Avatar

Зочин 2022-01-01 66.181.190.143

Цагаач харууд манай хөдөөний малнууд яг адилхан манай төрийг хөдөөний хашааны хор нь гараагүй юмнууд

Avatar

Монгол 2022-01-01 103.212.118.152

Яг хөдөөний монгол ч ингэхгүй л дээ.Хоттой холилдсон хурлийзууд л мөнгөний үнэр мэдэрчихээрээ тэгдэг юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж