ДЭМБ: 2022 онд цар тахлыг ялна

Хуучирсан мэдээ: 2022.01.01-нд нийтлэгдсэн

COVID-19

ДЭМБ: 2022 онд цар тахлыг ялна

ДЭМБ: 2022 онд цар тахлыг ялна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ 2022 онд цар тахлыг ялах өөдрөг төсөөлөлтэй байгааг тус байгууллагын дарга Тедрос Гебрейесус мэдэгджээ. Тэрбээр шинэ жилийн мэндчилгээндээ бүх улс орон вакцинжуулалтын хамрагдалтыг 70 хувьд хүргэх зорилтыг дэвшүүлж байгаагаа зарласан бөгөөд хэт үндсэрхэг үзэл болон вакцины тэгш бус хуваарилалтаас зайлсхийхийг уриалжээ.

Хятадын Ухань хотод анх гарсан цар тахлын улмаас өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 278 сая хүн өвчилж, 5.5 сая хүн нас баржээ.

Өмнөд Африкт  омикрон хувилбар анх бүртгэгдсэнээс хойш халдварын тархалтын оргил үеийг давсан гэж үзэн хөл хориогоо сулруулсан байна. Герман, Өмнөд Африк зэрэг олон орны эрдэмтэд омикрон хувилбарын өвчлөл нь харьцангуй хөнгөн байгааг мэдээлсэн. Гэсэн ч Франц, Их Британид омикрон хувилбар нь зонхилох халдвар болсон ба АНУ-д олон мянган нислэг цуцлагдаад байна. Нөгөө талд цар тахлын эсрэг вакцинжуулалт олон улсад идэвхтэй өрнөж байгаа ба Израйл улс нь дөрөвдүгээр тунг эхлүүлсэн анхны орон болов.

Эх сурвалж: ВВС
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж