Цар тахлын омикрон хувилбарын халдвар тархах эрсдлийг үл хайхран олон улсад 2022 оныг угтах шинэ жилийн баярыг хөл хөөртэй тэмдэглэлээ. Цар тахлын халдвараас сэргийлэх зорилгоор ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайг оройн 17:00 цагаас хойш хааснаар энэ жил эл хульхан байв. Харин Дубайд орших дэлхийн хамгийн өндөр цамхаг Бурж Халифагаас уламжлалт ёслолын буудлагыг буудуулав.
Үүний зэрэгцээ цар тахлын халдвар дотооддоо алдаагүй гэх Хойд Солонгосын нийслэл Пёньянд олон мянган хүн төв талбайдаа цуглан шинэ оноо угтав. Хөрш Хятадад он солигдох баярыг энэ жил цар тахлын халдвар тархахаас сэргийлэн даруухан тэмдэглэжээ.
Шинэ Зеландад удаан үргэлжилсэн хөл хорио суларснаар Оклэнд хотод хүмүүс олноороо цуглан ёслолын буудлага үзэв. Австралийн Сидней хотноо уламжлалт ёслолын буудлага болсон ба Японы Токио хотноо цар тахлаар амь үрэгдэгсдийн төлөө зул асаажээ. Өмнөд Солонгост хоёр дахь жилдээ он солигдох мөчид хонх цохих уламжлалыг цуцалсан аж.
Хойд Солонгос
Холбоотой мэдээ