ЗГ: Айл өрхийн эрчим хүчний төлбөрийг зургадугаар сар хүртэл төрөөс хариуцна | News.MN

ЗГ: Айл өрхийн эрчим хүчний төлбөрийг зургадугаар сар хүртэл төрөөс хариуцна

ЗГ: Айл өрхийн эрчим хүчний төлбөрийг зургадугаар сар хүртэл төрөөс хариуцна

ЗГ: Айл өрхийн эрчим хүчний төлбөрийг зургадугаар сар хүртэл төрөөс хариуцна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны аравдугаар сарын 31-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Орон сууцны айл өрхийн сард хэрэглэх 250 кВт.цаг хүртэл, гэр хорооллын айл өрхийн сард хэрэглэсэн 350 кВт.цаг хүртэл цахилгаан эрчим хүчний төлбөрийг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2022 оны тавдугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд төрөөс хариуцна. Үүнд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг нийгмийн хариуцлагын хүрээнд уул уурхайн төслүүдээс санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ.

ЗАМЫН-ҮҮД ДЭХ ДУНДЫН БҮСЭЭС ТЭЭВЭР ЛОГИСТИКИЙН ТАЛБАЙ ХҮРТЭЛ БОГИНО ТЭЭВРИЙГ НЭГДСЭН ЗОХИОН БАЙГУУЛАЛТАД ОРУУЛНА

Коронавируст халдварын хариу арга хэмжээг эрчимжүүлэх, омикрон хувилбараас урьчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах, Монгол Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн автозамын боомтын улсын хилийн шугам дахь чингэлэг солилцох талбайгаас Замын-Үүд дэх гаалийн хяналтын талбай хүртэлх чингэлэг тээвэрлэлтийн үйл ажиллагаа, үнийн өсөлтийг тогтворжуулах хүрээнд нөөцийн махны хэмжээг нэмэгдүүлэхэд шаардагдах нийт 8.6 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана.

Замын-Үүд дэх дундын бүсээс тээвэр логистикийн талбай хүртэл богино тээврийг нэгдсэн зохион байгуулалтад оруулах, түүнд шаардагдах зарим санхүүжилтийг шийдвэрлэсэн байна.

ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧДЭД МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОНО

 

Барток Кабалевский-Прокофьевын нэрэмжит төгөлдөр хуурчдын уралдаанд тэргүүн байр эзэлсэн Монгол Улсын Консерваторийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч Т.Найрсаг, Н.Саруул, Э.Энх-Ундрал нарт тус бүр 19 сая, хоёрдугаар байр эзэлсэн мөн сургуулийн сурагч Б.Аялгуу, Ж.Танан, Б.Хатунгаа, А.Мандалноров нарт тус бүр 14 сая, гуравдугаар байр эзэлсэн мөн сургуулийн сурагч Э.Есүй, Ө.Оюу, Э.Энхлүүн нарт тус бүр есөн сая төгрөг олгоно.

Мөн Бүгд Найрамдах Чех улсад зохиогдсон Косианы нэрэмжит олон улсын залуу хийлчдийн уралдаанд гуравдугаар байр эзэлсэн Монгол Улсын Консерваторийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч Т.Есүйд есөн сая төгрөг олгохоор шийдвэрлэв.

Уран бүтээлчдэд олгох мөнгөн шагналыг Соёлын сайдын төсвийн багцаас гаргана.

ТОВЧ МЭДЭЭ

  • Мэдээллийн “МОНЦАМЭ” агентлагийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт шилжүүллээ.
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (Шинэчилсэн найруулга)-тай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Irgen 2021-12-31 172.58.79.45

Ard tymniig huurah nyd huurah gedeg l boloh yum daa uls ornoo hugjyyleh.bodlogo yagaad gardaggyi yum bolooo.busdaas suralcah arga baihgyi yumuu

Avatar

Unknown 2021-12-31 150.129.143.179

Өөрсдөө цахилгааны төлбөрөө төлөхдөө хэд дахин нугалж л төлөх байх даа.

Avatar

Зочин 2021-12-31 202.55.188.46

Цар тахлын хуулиа сунгаж л байгаам бол иргэдийн хенгелелтийг бугдийг сунгаачээ МАНгас луйварчин минээ. Та нар ямар еерсдийнхее карманаас гаргаж байгаа биш иргэд нь хуртэх ёстой Монголын баялагаас гаргаж байгаам байж, еерсдее болохоор Цар тахалын хуулиар далимдуулж тэрбум тэрбумаар нь хусаж байж баялаг хуртэх ёстой иргэдээс нь яагаад харамлаад байнаа энэ муу шулаач луйварчин авилгачин шахаачин алуyурчин дээрэмчин МАНгас!!!

Avatar

Зочин 2021-12-31 213.87.144.58

> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-12-31 202.126.89.31

Bsyarlallaa. Eh ornoo hodoogoo hogjuulerei

Avatar

Зочин 2021-12-31 124.158.69.210

Bayarlalaa

Avatar

Зочин 2021-12-31 142.79.202.93

Боль л доо. Худалч хүнд нэг станц шинээр барих мөнгө салаагаараа урсгалаа. Монголчууд ядраагүй л байхгүй юу үнэндээ. Хараач. Гудамжаар нь дүүрэн лаанд. Хүүхнүүд нь бүгд брээнд. Байрны үнэ хэдэн зуун сая. Ширээн дор далд наймаалцаж байгаа мөнгө бол үнэндээ аймар. Итгэлтийн хэлдэгчилэн: хүрээний хэдэн гуйлгачингуудад угаадсыг нь ахиухан өгөөд цэмбэ нэхүүлээд л баймаар байна шүү. Хооллоод байхын оронд хоолоо олох аргыг нь олбол нэмэртэйсэн. Одоо тэгээд ичихгүй хэрэлдээд ороод ирнэ дээ хнн

Avatar

Зочин 2021-12-31 202.126.89.221

БУЯНД НЬ ДАГАН БАЯСАЯАААА 👏👏👏

Avatar

А 2021-12-31 192.82.78.111

Дулааныг хөнгөлөх байсан

Avatar

Буд 2021-12-31 192.82.74.56

Энэ хуухдуудэд монгон шагнал олгох нь маш зов шуу харин зовхон цахилгааны толбор гэдэг бол арай уул нь дулаан устай нь хамт шийдсэн бол сайн блаа даа

Avatar

Зочин 2021-12-31 202.179.27.10

mungunii donton bolon

Avatar

ЗОЧИН 2021-12-31 66.181.169.108

БАЯРЛАЛАА. ЭРХЭМ ЕРӨНХИЙ САЙД ОЮУН-ЭРДЭНЭ БАГИЙН НӨХДӨД АМЖИЛТ ХҮСЬЕ

Avatar

Зочин 2021-12-31 192.82.68.134

Ямар их тал засаж байна вэ? эсвэл нөгөө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж