“Цахилгааны төлбөр дахин даахад 73 тэрбум төгрөг шаардлагатай”

Хуучирсан мэдээ: 2021.12.31-нд нийтлэгдсэн

“Цахилгааны төлбөр дахин даахад 73 тэрбум төгрөг шаардлагатай”

“Цахилгааны төлбөр дахин даахад 73 тэрбум төгрөг шаардлагатай”

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Цар тахлын тархалт өндөр байгаа энэ үед иргэд бүх нийтээр дархлаажуулалтад хамрагдах шаардлагатай. Арванхоёрдугаар сарын 30-ны байдлаар нийт хүн амын 69.7 хувь нь нэгдүгээр тунд, гуравдугаар тунд 28.5 хувь нь хамрагджээ. Өнөөдөр дэлхий даяар 122 улсад омикрон хувилбар бүртгэгдсэн. Энэ сарын 28-наас хойш нийт 338 зөөвөрлөгдсөн халдвар дотоодод бүртгэгдсэн.

Иймд омикрон хувилбарын тархалтаас урьдчилан сэргийлэх хүрээнд 5.6 тэрбум төгрөг, Монгол-Хятадын талын Замын-Үүд Эрээн боомтын чингэлэг солилцох талбайд гурван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар боллоо.

Дараагийн асуудал бол орон сууцны өрхүүдийн сард хэрэглэх 250кВт цаг, гэр хорооллын айл өрхүүдийн 350кВт цаг хүртэлх цахилгаан, эрчим хүчний төлбөрийг 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 31-нийг хүртэл төр даахаар болсон.

Эрчим хүчний сайд Н.ТАВИНБЭХ:

-Өнөөдрийг хүртэл нийт айл өрхийн цахилгаан эрчим хүчний төлбөрт төрөөс 890 тэрбум төгрөг гаргаж, санхүүжүүлээд байна. Энэ удаагийн хуралдаанаар ахуйн хэрэглээнд ашиглаж буй зөвхөн цахилгааны төлбөрийг нэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 31-нийг хүртэл төрөөс даахаар болсон.

Хөнгөлөлттэй холбоотойгоор цахилгаан эрчим хүчний ашиглалт нэмэгдэж байна. Тиймээс хэрэглээний дээд хязгаар тогтоосон.

Орон сууцны айлын сард хэрэглэх дээд хэмжээ 250кВт цаг, гэр хорооллын айл өрхүүдийн 350кВт цаг хүртэлх цахилгаан эрчим хүчний үнийг Засгийн газар хэрэглэгчийн өмнөөс хариуцаж төлөхөөр болсон. Засгийн газраас даах энэ удаагийн төлбөрт нийт 73 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Энэ санхүүжилтийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өгсөн үүргийн дагуу уул уурхайн томоохон төсөл, хөтөлбөрүүд хариуцахаар болсон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж