Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдэгдэл гаргажээ. Үүнд, шинэ жилийн баяр, амралтын үеэр иргэдийг хүний бөөгнөрлөөс зайлсхийж, цахим худалдан авалт хийн Covid-19-өөс өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалахыг хүссэн байна.
Хүний бөөгнөрөл гэхээс илүүтэй хариуцлагагүй ажиллаж байгаа удирдах нэгжүүдээс болж халдвар тархах эрсдэл өндөр байгааг иргэд хэлж буй.
Улсын онцгой комисс /УОК/-ын шийдвэрийн дагуу арванхоёрдугаар сарын 26-наас эхлэн гадаадаас ирж буй иргэдийг цар тахлын мутаци хувилбараас урьдчилан сэргийлэх зорилгоор түр тусгаарлах байранд гурав хоног тусгаарлахаар болсон. Энэ асуудал эхнээсээ асуудал дагуулж эхлэв. Учир нь иргэдийг зочид буудалд тусгаарлахад 10 гаруй цаг хүлээлгэх, хуваарилсан буудал нь бохир заваан байгаа талаар иргэд гомдоллож байна.
Энэ талаар УОК нарийн бичгийн дарга Т.Баярхүү “Гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлах явцад алдаа гарсан байна. Иргэдийг чирэгдүүлж, алдаа дутагдал гарсныг засч залруулахаар ажиллана. Албаны шалгалт хийж байна. Зохион байгуулалтын явцад алдаа гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцно.
Иргэдээсээ уучлалт хүсье. Хил дээр зохион байгуулж байгаа хяналт шалгалтын хүрээнд арваннэгдүгээр сарын 26-наас хойш Монгол Улсад нийт 300 гаруй тохиолдол зөөвөрлөгдөн ирсэн. Эдгээр хүмүүсийн ойрын хавьтал гээд цааш хөвөрнө. Тиймээс омикрон хувилбараас сэргийлэхийн тулд тусгаарлалтын ажил зохион байгуулах шийдвэрийг УОК-оос гаргасан.
Нийт 19 зочид буудалд иргэдийг тусгаарлахаар нэрсийг нь УОК-оос гаргасан. Өмнө нь тусгай үүргийн онгоцоор иргэдийг татан авч тусгаарлахад 27-28 буудал ажиллаж байсан. Өнөөдрийн байдлаар 16 буудалд 730 хүнийг тусгаарласан. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан тусгаарлалтын журмаар ажиллах байсан зочид буудлууд хамтарч ажиллахаас татгалзсан.
Нийслэлд 300 гаруй зочид буудал бий. Тусгаарлалтын шаардлага хангасан 30 орчим буудал байна. Энхийг сахиулах ажиллагаанд яваад ирсэн 120 гаруй цэргээс Covid-19 илэрсэн. Омикрон хувилбар мөн эсэхийг судалж байна" гэсэн юм.
УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр:
-Гадаадаас ирж байгаа зорчигч бүр эрсдэлтэй байна. Онгоцны буудал дээр шинжилгээ авахад сөрөг байсан мөртлөө 3-4 хоногийн дараа дахин шинжилгээ өгөхөд эерэг илэрсэн хүмүүс зөөвөрлөгдсөн тохиолдлын 50 хувийг эзэлж байна. Тиймээс гадаадаас ирсэн иргэдийг зайлшгүй тусгаарлах шийдвэр гаргасан. Мөн гадаадаас ирээд, гэртээ тусгаарлагдаад, 3-4 хоногтоо шинжилгээ өгөх хүмүүсийн дөнгөж 30 хувь нь өгсөн. Өөрөөр хэлбэл, үлдсэн 70 хувь нь ирсэн өдрийнхөө маргаашаас эхлээд гадуур явж байна. Тухайлбал, сүүлийн өдрүүдэд Турк улсаас ирсэн 30 жуулчин, Тайландаас ирсэн 12 жуулчин Covid-19-тэй нь тогтоогдсон гэх хариулт өгч байлаа.
Ямартай ч халдварын тархалтын дараагийн оргил үе он гараад болохыг эрдэмтэд, УОК сануулж байгаа билээ.
Зочин 2021-12-31 139.5.216.169
Hahaha malnuud hezee ni helj bgaa yum bol hahhaha negent buugnuruud tsuglaad tartsan ger gertee salataa hutgaj bn hahahah
Зочин 2021-12-31 213.87.144.58
!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz
Баярхүү 2021-12-31 150.129.142.164
Мэдлэггүй хоосон бацаан. Цаас харж уншихаас өөр чадах зүйл байхгүй. Улс орныг хохироохоо боль. Чаддаг хов баздаг ажлаа хий
Зочин 2021-12-31 92.184.110.26
Chi sdaakaaa zailaaa
Япон лугааа Хөгжье гэж бгаа л бол..... 2021-12-31 202.126.89.221
МАНАЙ УЛС 11, 12 САРУУДАД ГАНЦ Ч ӨДӨР АМРАХГҮЙГЭЭР АЖИЛЛААД, ХАРИН ОН ГАРМАГЦ 1 САРЫН ЭХНИЙ 7 ХОНОГ АМАРДАГ ХУУЛЬТАЙ БОЛМОР БНА ЦААШИД ‼️ ТЭГВЭЛ НИЙТЭР АРХИДАЛТ, ЁЛКДОЛТ, ХҮНИЙ БӨӨГНӨРӨЛ ҮГҮЙ БОЛНО ‼️ ЯПОН ЛУГАА ХӨГЖИХ ГЭЖ БГАА УЛС ИЙМ ХУУЛЬ ЮУН ТҮРҮҮНД БАТЛААЧЭЭЭ
Хотын уугуул иргэн 2021-12-31 103.26.193.151
Ажлаа зөв зохион байгуулж чадахгуй байна шүү дэ. 2 жилиийн хугацаанд уг нь ажил жигдрэх ёстой байтал одоо хүртэл ажлын ямарч хариуцлага алга. "Бөөгнөрлөөс зайлсхий!" ч гэх шиг хоосон сүржин мэдэгдэл хийдгээ болих хэрэгтэй. Нийтийн тээвэр, шинэ жилийн арга хэмжээний бөөгнөрлийг зохицуулж чадахгуй хэвтэж. Ядаж гадаадаас ирж байгаа хүмүүсээ жаахан сэтгэл гаргаад хүн шиг хүлээж авах ажлаа хийчэх. Пяздакнууд бие биендээ үүрэг даалгавар өгөөд алга болдог. Цаана нь, түүнийг хэрэгжүүлдэг нь ганц манаач
Зочин 2021-12-31 202.126.89.221
ИРГЭД ӨӨРСДӨӨ ХИЧЭЭХ СОХ ДУТААД БГААА ЛДААА ЯАЛТ Ч ҮГҮЙ БАС ‼️
Зочин 2021-12-31 150.129.142.164
Тэнэг пацаан. Юу ч мэдэхгүй
Зочин 2021-12-31 66.181.191.172
Цаана чинь шагналын найр гэж бөөн хавтгайралт. Хүүк цагаа олоогүй юм шигээ.
Бат 2021-12-31 122.201.23.84
Бууны нохой х**
Зочин 2021-12-31 58.181.151.78
Шинэ жилээр баахан архидаж заваарч нэг нэгнийгээ шагнаж хөл толгой нь олдохгүй байсан байж одоо нэг их зай барь ч гэх шиг. Энэ нэг зөвлөх гэх нөхөр юу ч хуцаад байгаан дотроо ковидоор арзагнаж байж
Зочин 2021-12-31 202.126.89.85
Гадаадад аялал зугаалаад ковид авчирч монголчуудыг хорлоод байгаа бүх хүмүүсийг бүгдийг цаазал. Тэд бол санаатай алуурчид.
Юу хуцаад байгаан 2021-12-31 64.119.25.232
Шинэ жил задгай тэмдэглүүлчихээд ийм утгаггүй юм ярьж яах юм. Корона амарсайхан огцор
Зочин 2021-12-31 139.5.216.169
Korona samarsaihan odoo mongoliig horloj boloo yum bishuu, aliin bolgon nalaihiin arzgar jungaagiin sheesed zagnaj zandruulah yum tee