2022 оны нэгдүгээр сарын зурхай

Хуучирсан мэдээ: 2022.01.01-нд нийтлэгдсэн

2022 оны нэгдүгээр сарын зурхай

2022 оны нэгдүгээр сарын зурхай

ХОНЬ 

Шинэ оны эхний сар таны ажил мэргэжил, амжилтын замд саад тулгарч магадгүй юм. Эсвэл урам зоригоор дутаж, өмнөө тавьсан зорилгоосоо ухармаар санагдаж мэднэ. Та үнэхээр юунд хүрэхийг хүсч байгаагаа өөрөөсөө нэг асуугаарай. Заримдаа завсарлага авах шаардлага хүн бүхэнд гардаг. Ажил төрөл болон хувийн амьдрал аль алиных нь хувьд эрч хүчээ чухам юунд зарцуулснаа дүгнэх цаг өөртөө гаргахыг зөвлөж байна. Сэтгэл санаа дарамттай мэт хүнд оргивч хамтран ажиллагсад болон найз нөхөд тань хүсэл тэмүүллээ эргэн олж авахад тань туслах болно. 

ҮХЭР 

Шинэ оны эхний сард та өөр ертөнцийг хүсэн тэмүүлж, өөрийгөө өөрчилмөөр санагдаж магадгүй. Та үргэлж хийдэг зүйлсээсээ залхаж, илүү оюун ухаанаа тэлсэн, өөрийгөө хөгжүүлсэн зүйлс хийхэд бэлэн болсон байна. Амьдралдаа нэгэн шинэ хуудас нээж, шинэхэн дурсамж бүтээж магадгүй. Гэхдээ бүх зүйл төгс байдаггүй гэдгийг хүлээн зөвшөөрөх бус, төгс төгөлдөрт хэт тэмүүлдэг зан тань сайхан боломжуудыг үгүй хийж болзошгүй. Урьд нь очиж байгаагүй шинэ газартай танилцаж, нэг их сонирхол татахааргүй зарим зүйлсийг илүү гүнзгий сонирхоод үзээрэй. Энэ нь магадгүй ямар нэг гэнэтийн таатай өөрчлөлтийг авчирч мэднэ. 

ИХЭР

Та аливаад хөнгөмсөг хандах гээд байдаг талтай хүн юм. Гэхдээ шинэ оны эхний сард та сэтгэл хөдлөлийн туйлыг мэдэрч, аливаа зүйлсийг илүү гүн гүнзгий хүлээж авч магадгүй. Та өөрийгөө бусдад ойлгуулахыг хүснэ. Зүрх сэтгэлээ илүү нээлттэй байлгаж, өөрийн дотоод хэрэгцээгээ хүлээн зөвшөөрснөөр бусад хүн таныг ойлгох болно. Өөртөө итгэлтэй байх нь бүх зүйлийг өөрчлөх түлхүүр. Зүрх сэтгэлээ бусадтай хуваалцах нь таны хувьд дасч сураагүй зүйл байж болох ч, таатай үр дүнг авчирна. Амьдралдаа тохиолдсон өчүүхэн ч хамаагүй эерэг зүйлсэд төвлөрөх нь хамгийн зөв сонголт байх болно. 

МЭЛХИЙ 

Энэ сард хайр дурлалын харилцаанд тань сорилт тулгарна. Та хайр дурлалын харилцаандаа тодорхой хэв маяг, дадал зуршилыг суулгаж, дорвитой өөрчлөлт хийвэл зохимжтой. Харилцаагаа хадгалж үлдэх хамгийн үр дүнтэй аргыг хэрэгжүүлэхийг зөвлөж байна. Энэ сар бол та хоёрыг нэг завинд суусан хүмүүс мөн эсэхийг шалгасан шалгуурын сар байх болно. Тулгарсан бэрхшээлийг шийдэх хамгийн тохиромжтой сар таныг хүлээж байна. Харилцаанд тань гажуудал үүссэн мэт санагдаж магадгүй ч, бүх зүйл яахаа алдчихлаа гэсэн үг бол биш шүү. Зүгээр л хайр халамжаа бие биедээ мэдрүүлээрэй. Амьдралынхаа хамгийн сайхан түүхийг бүтээхийн тулд онцгойлон хүч хаяарай. 

АРСЛАН 

Энэ сард эрүүл мэнддээ онцгойлон анхаарууштай. Ажлын бүтээмж тань таны дадал зуршилтай шууд хамааралтай гэдгийг санаарай. Мөн сэтгэл зүрхээ чагнахыг зөвлөж байна. Хэдийгээр нэг шөнийн дотор бүх юм өөрчлөгдчихгүй ч гэсэн жижиг ч хамаагүй өөрчлөлт сайжруулалтыг хийсээр байгаарай. Хуучны хайрт чинь гэнэт гарч ирж, хайр дурлалын харилцаанд тань үл ойлголцол үүсч мэдэх юм. Гэхдээ энэ нь сонголтоо бататгаж, үнэн үгээ хэлэх боломжийг танд олгоно. Та хамгийн сайхан бүхнийг хүртэх эрхтэй гэдгээ битгий мартаарай. 

ОХИН 

Өөрийнхөөрөө хөгжилдөж, хайрлаж дурлаж, бүтээлч мэдрэмжээ чөлөөл. Энэ сард таныг гайхамшигтай бөгөөд сонирхолтой цоо шинэ зүйлс хүлээж байна. Аялал, уулзалт гээд сэтгэл сэргэм зүйлсээр дүүрэн сар байх нь. Та хуучны хайртайгаа дахин холбогдож, дурсамж сэргээсэн үйл явдалд оролцож магадгүй. Гэвч түр зуурын мэдрэмжинд хөтлүүлэлгүйгээр, алсдаа танд юу сайн бэ гэдгийг бодож тунгаах хэрэгтэй. Хэт их сэтгэл хөөрөх нь, гэнэт өндрөөс унах аюулыг дагуулдаг. Тиймээс заримдаа долоо хэмжиж найм огтлох нь үр дүнтэй. 

ЖИНЛҮҮР

Шинэ оны эхний сард та өөрийн зүрх сэтгэлээ чагнаж, дотор хүнээ ойлгож магадгүй. Хувийн шинж чанартай болон бусад чухал асуудлууд гарч ирж, та өөрийгөө яг аль түвшинд явна вэ гэдгээ тодорхойлох шаардлага гарч болзошгүй юм. Магадгүй та байх ёстой газартаа байхгүй мэт санагдаж мэднэ. Тэгвэл санаа зоволтгүй. Хаа байна тэр газартаа ургаа мод адил цэцэглэн дэлгэрээрэй. Мөнхийн зүйл гэж үгүй, бүх зүйл эцэстээ өөрчлөгддөг. Халдашгүй дархан орон зайгаа үүсгэж, мартсан хүсэл тэмүүллээ сэргээх нь таныг өөрийгөө олоход тусална. Сайн найзуудын зөвлөгөө хамгийн үнэ цэнтэй гэдгийг санаарай. 

ХИЛЭНЦ

Энэ сард та ганцаараа байхыг хүсч, бусадтай харилцах нь баяр баясгаланг авчрахаас илүүтэй тэмцэл мэт санагдаж магадгүй юм. Гэхдээ энэ нь та хүмүүстэй харилцаж чаддаггүй гэсэн үг биш. Зүгээр л эргэн тойрныхон тань таныг ойлгоход бага зэрэг цаг хугацаа шаардагдаж мэднэ. Гэхдээ олны дунд таныг ойлгох хэн нэгэн байгаа гэдэгт итгээрэй. Чухам тэр хүнээ олж харилцсанаар аливаа зүйлсэд хандах таны хандлага өөрчлөгдөж мэдэх юм. Бусдаас ангид үзэл бодолтой байлаа гээд, тэднийг дуурайж өөрийгөө өөрчлөхийг өөртөө бүү албад. 

НУМ 

Энэ сард та хэт үрэлгэн байж болзошгүй. Өөрийгөө хязгаарлаж, төсөвөө хянах нь зохистой. Хэрвээ танд дуртай зүйлээсээ татгалзах мэдрэмж төрж байвал энэ нь магадгүй та дээд хязгаартаа хүрснийг сануулах дохио юм. Тиймээс хэт их худалдан авалтаас зайлсхий. Мөнгөө зарцуулах ба хадгалахыг харилцан тэнцвэртэй байлгаарай. Онцын шаардлагагүй бус илүү нарийн ширийн зүйлсдээ анхаарлаа хандуулаарай. Бас мартаж болзошгүй зүйлсээ тэмдэглэж авахыг зөвлөж байна. Энэ сард ирээдүйнхээ төлөө илүү их санаа тавих хэрэгтэй болох нь. 

 

МАТАР

Энэ сард та өөрийгөө олохгүй төөрч будилж магадгүй юм. Та өөрийгөө яг хэн бэ гэдгийг эргэцүүлж, өнөөдрийг хүртэл өөрийгөө тодорхойлж явсан тэр хүнтэйгээ та яг таарч тохирч байгаа эсэхдээ эргэлзэж мэднэ. Өөрийгөө шүүмжилж, доош нь хийхийн оронд дасан зохицох цаг хугацааг өөртөө өг. Танд асар их боломж, чадамж бий. Та төрөл бүрээр өөрийгөө сорьж, энэ нь танд ямар үр дүнтэй байв гэдгийг олж харснаар бүх зүйл илүү утга учиртай болох болно. Шинэ оны эхэнд санхүүгийн хямрал үүсч болох ч энэ нь түр зуурын асуудал юм. 

ХУМХ 

Бусдыг хэт их хайрласнаасаа болж та өөрөө шаналж магадгүй. Энэ нь хуримтлагдсаар савнаасаа хальж мэднэ. Өөрийгөө сонсож, мэдрэмжээ чөлөөлөх цаг тань иржээ. Танд хэцүү байсан ч сэтгэлийг тань зовоодог тэр л зүйлсээ ухаж төнхөж уудлаарай. Сарын эцэс гэхэд нуруун дээрх ачаа тань хөнгөрсөн мэт, хамаагүй хөнгөн мэдрэмж төрөх болно. Ажил мэргэжлийн хувьд бага зэрэг саад бэрхшээл учирч болзошгүй ч, зөн совингоо дагаж, зөв зүйлдээ эрч хүчээ төвлөрүүлснээр даван туулж чадна. 

ЗАГАС

Энэ сард танд аварга махчин загаснуудаар дүүрсэн далайд сэлж яваад, хуурай газарт гарч ирсэн мэт санагдаж магадгүй. Найз нөхөд, хамтран ажиллагсад, нийгмийн сүлжээн дэхь танилууд тань чухам хэн бэ гэдгийг илүү сайн таньж мэдэх сар байх нь. Бусдын дэргэд байх нь ганцаараа байхаас ч илүү ганцаардсан мэдрэмж төрүүлдэг бол та нэгийг бодож хоёрыг тунгаах цаг иржээ. Энэ нь танаас шалтгаалаагүй. Танд яг хэн хэрэгтэй вэ гэдгийг тодорхойлох цаг болжээ. Яг л кинонд гардаг шиг хайр дурлал, ажил мэргэжил гээд бүх л зүйлээ цоо шинээр эхлэх таны сар бол нэгдүгээр сар. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
8
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж