Түлэнхийн төвийн С блокийн газарт хууль бусаар барьсан 12 давхар орон сууцны барилгыг зогсоох, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн онцгой бүсийг хамгаалах хуулийн төслийн талаар иргэн О.Энхмаа өнөөдөр /2021.12.31/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Наймдугаар сарын 2-нд Түлэнхий төвийн барилга 70 хувьтай явж байна. Гадна тохижилтын ажил дуусахад Шадар сайд С.Амарсайхан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар очиж танилцсан. Нийт 7300 метр квадрат талбайд үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлэгт эмгэнэлтэй дүр зураг ажиглагдаж байна.
Хуулийн байгууллагууд газар завшсан энэ хэргийг шалгаж байгаа ч нийслэлийн прокурор хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хаах гэж оролдсон. Эрх мэдэлтнүүд түлэнхийн төвийн цогцос хадгалах барилгыг хувьдаа завшсан. Үүнээс болж өнөөдөр тус эмнэлгийн үйл ажиллагаа явагдаж чадахгүй байна. Нийт 9500 метр квадрат талбайг хувьдаа завшиж, 12 давхар орон сууны барилга барихыг зөвшөөрсөн хүмүүс төрийн дээд одон медаль авч байгаад ч шүүмжлэлтэй хандаж байна.
Долоо хоногийн өмнө Мэргэжлийн хяналтын газар тухайн барилгад хяналт шалгалт хийж, газрыг чөлөөлөхийг шаардсан. Гэсэн ч өгсөн үүрэг чиглэлийг өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй байна. Энэ асуудлыг яаралтай шийдвэрлэхгүй бол ард түмний эмчлүүлэх эрх ноцтой зөрчигдөж байна.
Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Түлэнхийн төвийн санхүүжилт болоод бусад асуудлыг 30 хоногт шийдвэрлэж өгөх шаардлага тавьж байна" гэв.
Түлэнхийн төвийн барилга энэ оны есдүгээр сард ашиглалтад орох байсан ч “Нутгийн зам” ХХК-тай холбоотойгоор гүйцэтгэл нь хойшилжээ. Тодруулбал, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2013 оноос яригдаж эхэлсэн гэх уг барилга нь үндсэн гурван блоктой бөгөөд А, С блокийн гүйцэтгэгчээр “Цаст констракшн”, В блокийн гүйцэтгэгчээр “Нутгийн зам”компани ажилласан байна.
Эрүүл мэндийн яамнаас тус компанид санхүүжилтийг нь бүрэн олгосон ч компанийн хариуцлагагүй байдлаас болж барилга удаашралтай байна гэсэн хариулт өгч байсан юм. 10 гаруй жил царцсан тус барилгын ачааллыг Гэмтлийн эмнэлгийнхэн нуруундаа үүрч яваа. Зүй нь тус барилга төлөвлөгөө ёсоор явсан бол энэ оны есдүгээр сард тус эмнэлгийн суурин дээр 200 ортой, түлэгдэлт, хөлдөлтийг төгс эмчилдэг, олон улсын стандартад нийцсэн эмнэлэг ашиглалтад орох байлаа.
T 2021-12-31 202.126.89.252
Emneleg barina geheer l 1 hulgaich garaad ireh yum aa
Зочин 2021-12-31 103.229.121.210
Дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэж. Сонсох хүн байхгүй дээ. Тийм төртэй болсон.
тт 2021-12-31 202.9.40.246
АМИА БОДСОН АРЧААГҮЙ ӨӨРСДИЙНХӨӨ БОЛОН ҮР ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ АВИЛГАЛЧИДЫНХАА ЭСРЭГ НЭГДЭЖ ТЭМЦЭЖ ЧАДДАГГҮЙ ҮХЭР МОНГОЛЧУУДАА СЭРЭХ БОЛООГҮЙ ЮУ
Зочин 2021-12-31 66.181.186.26
АН толгойгүй ч чимээгүйхэн далдуур ЗГ-ыг эсэргүүцэх ажлуудыг сайн зохион байгуулж байна шүү.МАРГААШ БАС НЭГ гишүүн -ИРГЭН ӨӨР НЭГ АСУУДЛААР, НӨГӨӨДӨР ӨӨР НЭГ НЬ, ТҮҮНИЙ МАРГААШ БАС НЭГ ӨӨР НЭГ ГИШҮҮН НЬ ИРГЭН ГЭЭД ШААРДЛАГА ТАВИНА ДАА. ГУРВАН НҮЦГЭН ХҮҮХЭН ГАРГАЖ БАЙСАН. ОДОО ӨВЛИЙН ХҮЙТЭНД ТЭГЖ БОЛОХГҮЙ. ГИШҮҮДЭЭ ХАТГАА АВАХУУЛАВ.
Зочин 2021-12-31 213.87.144.58
!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz
БУРХАН&ЧӨТГӨР 2021-12-31 66.181.186.24
ХУВААГААД ЦУСАЛЧИХСАН ХУЛГАЙЧУУДААС ЮУГ НЬ Ч ШААРДАХ БИЛЭЭ ДЭЭ…
Зочин 2021-12-31 66.181.161.115
ЯАСАН Ч ЛОЙДОР ТӨР ВЭ. ГАНЦ ЭМЭГТЭЙ АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ ЯВААД БАЙДАГ. НӨГӨӨ ОЛОН ТББ, ШУДАРГА ЁС ГЭЖ ТЭМЦДЭГ УЛСУУД НЬ ХАЙЧАА ВЭ, ГЭМТЛИЙНХЭН ӨӨРСДӨӨ ЯАГААД ДУУГАРАХГҮЙ БАЙНА ВЭ?
T 2021-12-31 202.126.89.252
Darga n gazriig n avchihsan bh l daa
Зочин 2021-12-31 202.126.90.73
Цэцэн хүн бусдын, тэнэг хүн өөрийн зовлон дээр сурдаг гэдэг. Хэрэггүй хөшөө ордон, шагналд мөнгө үрж байдаг УИХ-ын гишүүд, сайд дарга, байцаагч нар тэдний ар гэр түлэгддэггүй, хөлддөггүй юм байлгүй. Бага балчир хүүхдүүд ихэвчлэн өртдөг зовлон тэднийг дайрахгүй юм байлгүй. Тэмцэгчийг дэмжицгээе
Zochin 2021-12-31 202.126.89.56
Turiin alban haagchiddaa bylduuchlah bolohooroo mungutei bolchihdog. Ard irgeded heregtei emneleg barih bolohoor mungugui bolchihdog. Iim lalriin novshnuudaar duursen MAN .ZG baihiin hereg yun. Sayhan emnelgiin emch ajilchdad 55 terbum tugrugnii uramshuulal olgoloo gesen. Heden Tulenhiin tuv barchihaar mungu baina shuu dee. Uvchtunuu emchleh bair nehehiin orond tsalin uramshuulal nehej shulsee goojuulsan emch emnelgiin ajilchid ichij amid
Иргэн 2021-12-31 192.82.88.89
Ийм санал бна. Тараагдаад бгаа одон медалиудыг албан ёсны ханштай болговол ямар вэ. Цугласан мөнгөөр нь түлэнхий төв байтугайг барьна даа.
ЭМЧ ЭЭ 2021-12-31 202.179.27.192
АЙШШ .. ЧИНЧАА. 20 ЖИЛ ХЭРЭЛДЭЖ БАЙЖ НЭГ ЮМ ТҮЛЭНХИЙН ТӨВИЙГ ЭХЛҮҮЛСЭН. 10 ЖИЛ БАРИАД ДУУСДАГГҮЙ ШҮҮ . ЭХЛЭЭД НААД ЭМНЭЛГЭЭ Л ДУУСГАХЫГ БОДООЧ ДЭЭ. ДАРАА НЬ НААД ГАЗРЫН ХЭРҮҮЛ. УИХ-ЫН ГИШҮҮДИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХ ШҮҮХ ЦАГДААГЫН АЖЛУУДАА ХИЙЖ БОЛНО ШД