“Түлэнхийн төв”-ийн асуудлыг 30 хоногт шийдвэрлэхийг шаардав

Хуучирсан мэдээ: 2021.12.31-нд нийтлэгдсэн

“Түлэнхийн төв”-ийн асуудлыг 30 хоногт шийдвэрлэхийг шаардав

“Түлэнхийн төв”-ийн асуудлыг 30 хоногт шийдвэрлэхийг шаардав

Түлэнхийн төвийн С блокийн газарт хууль бусаар барьсан 12 давхар орон сууцны барилгыг зогсоох, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн онцгой бүсийг хамгаалах хуулийн төслийн талаар иргэн О.Энхмаа өнөөдөр /2021.12.31/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Наймдугаар сарын 2-нд Түлэнхий төвийн барилга 70 хувьтай явж байна. Гадна тохижилтын ажил дуусахад Шадар сайд С.Амарсайхан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар очиж танилцсан. Нийт 7300 метр квадрат талбайд үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлэгт эмгэнэлтэй дүр зураг ажиглагдаж байна.

Хуулийн байгууллагууд газар завшсан энэ хэргийг шалгаж байгаа ч нийслэлийн прокурор хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хаах гэж оролдсон. Эрх мэдэлтнүүд түлэнхийн төвийн цогцос хадгалах барилгыг хувьдаа завшсан. Үүнээс болж өнөөдөр тус эмнэлгийн үйл ажиллагаа явагдаж чадахгүй байна. Нийт 9500 метр квадрат талбайг хувьдаа завшиж, 12 давхар орон сууны барилга барихыг зөвшөөрсөн хүмүүс төрийн дээд одон медаль авч байгаад ч шүүмжлэлтэй хандаж байна.

Долоо хоногийн өмнө Мэргэжлийн хяналтын газар тухайн барилгад хяналт шалгалт хийж, газрыг чөлөөлөхийг шаардсан. Гэсэн ч өгсөн үүрэг чиглэлийг өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй байна. Энэ асуудлыг яаралтай шийдвэрлэхгүй бол ард түмний эмчлүүлэх эрх ноцтой зөрчигдөж байна.

Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Түлэнхийн төвийн санхүүжилт болоод бусад асуудлыг 30 хоногт шийдвэрлэж өгөх шаардлага тавьж байна" гэв.

Түлэнхийн төвийн барилга энэ оны есдүгээр сард ашиглалтад орох байсан ч “Нутгийн зам” ХХК-тай холбоотойгоор гүйцэтгэл нь хойшилжээ. Тодруулбал, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2013 оноос яригдаж эхэлсэн гэх уг барилга нь үндсэн гурван блоктой бөгөөд А, С блокийн гүйцэтгэгчээр “Цаст констракшн”, В блокийн гүйцэтгэгчээр “Нутгийн зам”компани ажилласан байна.

Эрүүл мэндийн яамнаас тус компанид санхүүжилтийг нь бүрэн олгосон ч компанийн хариуцлагагүй байдлаас болж барилга удаашралтай байна гэсэн хариулт өгч байсан юм. 10 гаруй жил царцсан тус барилгын ачааллыг Гэмтлийн эмнэлгийнхэн нуруундаа үүрч яваа. Зүй нь тус барилга төлөвлөгөө ёсоор явсан бол энэ оны есдүгээр сард тус эмнэлгийн суурин дээр 200 ортой, түлэгдэлт, хөлдөлтийг төгс эмчилдэг, олон улсын стандартад нийцсэн эмнэлэг ашиглалтад орох  байлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж