“Santander” банк хэрэглэгчдэдээ "гэнэтийн бэлэг" барив

Хуучирсан мэдээ: 2021.12.31-нд нийтлэгдсэн

“Santander” банк хэрэглэгчдэдээ "гэнэтийн бэлэг" барив

“Santander” банк хэрэглэгчдэдээ "гэнэтийн бэлэг" барив

Зул сарын баярын өглөө Испанийн “Santander” банкны мянга мянган хэрэглэгч гэнэтийн бэлэгтэй сэржээ. Учир нь тус банкнаас санамсаргүй байдлаар 75 мянган хэрэглэгчийн дансанд 130 сая фунт стерлинг байршуулсан байна. 

Алдаа гарсныг мэдсэн даруйдаа мөнгийг буцаан татахаар банкныхан ажиллаж эхэлсэн ч ихэнх хэрэглэгчид мөнгийг өөр банкны дансанд шилжүүлсэн байсан тул байдлыг хүндрүүлж байгаа аж. 

“Santander” банк “Бид техникийн алдаа гаргасандаа хүлцэл өчиж байна. Манай банкны зарим харилцагчдын шилжүүлсэн төлбөрийн явцад алдаа гарч, хүлээн авагчийн дансны дугаар солигдсон байна. Бид уг давхардсан гүйлгээний асуудлыг яаралтай шийдвэрлэхийн тулд Их Британийн банктай хамтран ажиллана” гэж мэдэгджээ. 

“Santander” банкны нийт 2000 бизнес харилцагчийн мөнгөн гүйлгээний үеэр уг алдаа гарсан байна. 

Нэрээ нууцалсан банкны ажилтан BBC-д мэдэгдэхдээ “Энэ явдал миний зул сарын амралтыг сүйрүүллээ. Би өөрийгөө л алдаа гаргачихлаа гэж бодсон” гэжээ. Хэрвээ хэрэглэгчид уг мөнгийг аль хэдийнэ үрчихсэн бол банк ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй байна. 

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж