Аюултай болон эмнэлгийн хог хаягдлын менежментийн удирдамж баталжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.16-нд нийтлэгдсэн

Аюултай болон эмнэлгийн хог хаягдлын менежментийн удирдамж баталжээ

Монголын Мянганы Сорилтын Сан /ММСС/-гийн Хүрээлэн орчин, нийгмийн үнэлгээний албанаас тус сангаас хэрэгжүүлж буй төслүүдийн үйл ажиллагааны хүрээнд “Аюултай болон эмнэлгийн хог хаягдлын менежмент” сэдэвт хэлэлцүүлгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрүүл мэндийн яам болон бусад мэргэжлийн байгууллагуудын дунд өнөөдөр зохион явуулсан байна. Хэлэлцүүлгээр аюултай хог хаягдлыг зайлуулах, булшлах талаар Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үр дүн, мөн эмнэлгийн хог хаягдлын менежментэд холбогдох байгууллагуудын мэдээллийг сонссон байна. Хэлэлцүүлэгт Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрын холбогдох мэргэжилтнүүд оролцжээ. Мөн үеэр Мянганы сорилтын сангийн  төслүүдийн хүрээнд мөрдөх аюултай хог хаягдлын менежментийн удирдамжийг танилцуулж, түүнийг хэрэгжүүлэхэд холбогдох байгууллагуудын үүрэг оролцооны талаар санал солилцсон байна.  “Аюултай хог хаягдал” болон “Эмнэлгийн хог хаягдлын менежментийн ажлын хэсэг”-үүдийн салбар хуралдаануудаар төслийн захирлууд илтгэл тавьж, хэлэлцүүлэн ММСС-гийн хүрээнд мөрдөх аюултай болон эмнэлгийн хог хаягдлын менежментийн удирдамжийг баталлаа.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж