Эрүүл мэндийн яамнаас Covid-19-ийн хоногт бүртгэгдсэн тохиолдлын талаар мэдээллээ.
Сүүлийн 24 цагт Covid-19-ийн 272 тохиолдол илэрсний найм нь гадаадаас зөөвөрлөгдсөн байна. Түүнчлэн 209 тохиолдол нь нийслэл Улаанбаатарт, 55 нь орон нутагт бүртгэгджээ.
Харамсалтай нь 61-80 насны нэг хүн Covid-19-ийн шалтгаант хүндрэлээр нас баржээ.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 1825 хүн эмчлүүлж буйгаас 184 нь хүнд, биеийн байдал нь нэн хүнд 27 хүн байна. Мөн жирэмсэн 109 эмэгтэй, 228 хүүхэд эмчлүүлж байна.