Кардашианы гэр бүлийн бизнес менежер асан Анжела Кукавскийн амийг хөнөөсөн хэрэг хэдхэн хоногийн өмнө гарсан. Анжела Кукавски нь Кардашианыхнаас гадна Ники Минаж, Канье Уэст зэрэг олон том одтой ажиллаж байжээ.
Өдгөө 55 настай Кукавски нь энэ сарын 22-нд сураггүй алга болж, 29-нд Лос Анжелесийн цагдаа нар машин дотроос цогцсыг нь олсноор түүний нас барсан тухай мэдэгдэл албан ёсоор баталгаажсан аж.
“Анжела хамгийн шилдэг нь байсан. Тэр хүн нэг бүрт анхаарал тавьж, боломжгүй зүйлийг ч боломжтой болгодог байв. Бид түүнийг үүрд санан дурсах болно.
Гэр бүл, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье” гэж Кардашианы гэр бүлийнхэн эмгэнэлээ илэрхийлжээ. Түүний найз залуу Жейсон Баркерыг хамтран амьдрагчаа хөнөөсөн хэрэгт сэжигтнээр татан баривчлаад байна.
Түүнийг нас барсанд Ники Минаж ч мөн эмгэнэл илэрхийлжээ. Тэрбээр ажилч хичээнгүй, хамгийн найдвартай, эелдэг найрсаг нэгэн байсан. Чамд ийм зүйл тохиолдох ёсгүй байсан. Хүүхдүүдийн чинь төлөө маш их харамсаж байна” гэж Ники Минаж инстаграмдаа оруулжээ.
Эх сурвалж: US MAGAZINE
Холбоотой мэдээ