Засгийн газрын энэ оны сүүлийн хуралдаан болж байна

Хуучирсан мэдээ: 2021.12.31-нд нийтлэгдсэн

Засгийн газрын энэ оны сүүлийн хуралдаан болж байна

Засгийн газрын энэ оны сүүлийн хуралдаан болж байна

Засгийн газрын энэ оны сүүлийн хуралдаан өнөөдөр /2021.12.31/ болж байна.

Долоо хоног бүрийн Лхагва гаригт Засгийн газрын хуралдаан болдог. Өнгөрсөн Лхагвар гаригт Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр тохиож, бүх нийтээрээ амарсан учраас Засгийн газрын хуралдааныг Пүрэв гаригт хийхээр хойшлуулсан билээ.

Засгийн газар өнгөрсөн Лхагва гаригт дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Тодруулбал,

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сар шинийн баяраар төрийн золголт хийхгүйг онцолж, нийтээр тэмдэглэхгүй, цомхон буюу гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг уриалсан.

"Оюутолгой" ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай Монгол Улсын Их хурлын тогтоолын төслийг хэлэлцээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон.

Хөрөнгө оруулагч талаас Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн саналыг харгалзаж, дараах арга хэмжээг авах талаар УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан байна. Үүнд:

-"Оюутолгой" төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх
-2015 оны "Оюутолгой"-н далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө болон "Оюутолгой"-н далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг цуцлах, дуусгавар болгох
-"Оюутолгой"-н далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн  аудит оруулах
-"Оюутолгой" төслийн гүний уурхай ашиглалтад орж ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас жил хүртлэх нэмэлт зардлыг гадаадын хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцаж, "Эрдэнэс Оюутолгой" ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх,
-“Оюутолгой” ХХК-ийн засаглалыг сайжруулах, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах, байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах зэрэг арга хэмжээ авах талаар тогтоолын төсөлд тусгасан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж