"Тесла" 475 мянган машинаа АНУ-аас эргүүлэн татна | News.MN

"Тесла" 475 мянган машинаа АНУ-аас эргүүлэн татна

"Тесла" 475 мянган машинаа АНУ-аас эргүүлэн татна

"Тесла" 475 мянган машинаа АНУ-аас эргүүлэн татна

Цахилгаан автомашин үйлдвэрлэгч "Тесла" компани АНУ-ын зах зээлээс 2017-2020 оны хооронд үйлдвэрлэсэн “Model 3” машинуудыг эргүүлэн татахаар болжээ. Арын камер нь асуудалтай нийт 356309 машин үүнд багтаж буй аж. Мөн урд их бие, эсвэл ачааны хэсэгтээ асуудалтай “Model S” загварын 119009 машиныг эргүүлэн татах юм байна.

"Тесла" өнгөрсөн жил 500 мянган машин АНУ-д нийлүүлсэн боловч ийнхүү бараг бүгдийг нь буцаан татахаар болжээ. 

Арын тээшний хэсгийг олон дахин нээж, хааснаар арын камерын тэжээлийн кабельд элэгдэл үүсч болзошгүйг "Тесла" мэдэгдсэн байна. 

“Model S” загварын хувьд 2014-2021 оны хооронд үйлдвэрлэгдсэн машинуудад хамаарна. Эдгээр машинууд нь урд хамрын түгжээ хэсэгт асуудалтай байж болзошгүй учир ийм шийдвэрт хүрчээ. Хэрвээ ямар нэг байдлаар хөдөлгөөнд оролцож байх үед түгжээнд асуудал гарвал урд хамар сөхөгдөж, жолоочийн үзэгдэх орчин хязгаарлагдах эрсдэлтэй аж. 

Одоогоор дээрх хоёр шалтгааны улмаас аливаа осол эндэгдэл гарсан тухай мэдээлэл байхгүй байна. 

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-31 213.87.144.58

>>>>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

зочин 2021-12-31 43.242.243.118

агуу гайхалтай үнэнч шудрага, нэр төртэй хүн, компани юмаа. нэр дурдсан хэмжээний доголдол бол үнэндээ юу ч биш шүү дээ, орос хятадын машинуудад бол тэр байтугай аймшигтай гэмтэл доголдол байгаад байхад тоохгүй ш дэ. нэг л авсан бол бандан тас ш дэ ккк.

Avatar

Зочин 2021-12-31 103.16.158.1

Сэг сэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж