"Тесла" 475 мянган машинаа АНУ-аас эргүүлэн татна

Хуучирсан мэдээ: 2021.12.31-нд нийтлэгдсэн

"Тесла" 475 мянган машинаа АНУ-аас эргүүлэн татна

"Тесла" 475 мянган машинаа АНУ-аас эргүүлэн татна

Цахилгаан автомашин үйлдвэрлэгч "Тесла" компани АНУ-ын зах зээлээс 2017-2020 оны хооронд үйлдвэрлэсэн “Model 3” машинуудыг эргүүлэн татахаар болжээ. Арын камер нь асуудалтай нийт 356309 машин үүнд багтаж буй аж. Мөн урд их бие, эсвэл ачааны хэсэгтээ асуудалтай “Model S” загварын 119009 машиныг эргүүлэн татах юм байна.

"Тесла" өнгөрсөн жил 500 мянган машин АНУ-д нийлүүлсэн боловч ийнхүү бараг бүгдийг нь буцаан татахаар болжээ. 

Арын тээшний хэсгийг олон дахин нээж, хааснаар арын камерын тэжээлийн кабельд элэгдэл үүсч болзошгүйг "Тесла" мэдэгдсэн байна. 

“Model S” загварын хувьд 2014-2021 оны хооронд үйлдвэрлэгдсэн машинуудад хамаарна. Эдгээр машинууд нь урд хамрын түгжээ хэсэгт асуудалтай байж болзошгүй учир ийм шийдвэрт хүрчээ. Хэрвээ ямар нэг байдлаар хөдөлгөөнд оролцож байх үед түгжээнд асуудал гарвал урд хамар сөхөгдөж, жолоочийн үзэгдэх орчин хязгаарлагдах эрсдэлтэй аж. 

Одоогоор дээрх хоёр шалтгааны улмаас аливаа осол эндэгдэл гарсан тухай мэдээлэл байхгүй байна. 

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж