ГИХГ: 57 ангиллын визийн зөвшөөрөл бүрэн цахимжина | News.MN

ГИХГ: 57 ангиллын визийн зөвшөөрөл бүрэн цахимжина

ГИХГ: 57 ангиллын визийн зөвшөөрөл бүрэн цахимжина

ГИХГ: 57 ангиллын визийн зөвшөөрөл бүрэн цахимжина

Гадаадын иргэн, харъяатын газраас Монгол Улсын виз олгох журамд заагдсан гурван ангиллын визийн зөвшөөрлийг цахимаар олгож байсан бол энэ сарын 1-нээс 57 ангиллын визийн зөвшөөрлийг цахимаар олгож эхэлсэн.

Ирэх 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс дээр дурдсан визийн зөвшөөрлийн хүсэлтүүдийг  зөвхөн цахимаар хүлээн авахаар болжээ.

Мөн өнгөрсөн хугацаанд Гадаадын иргэн, харъяатын газраас төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй хүргэх зорилгоор баримт бичгийн бүрдэл дутуу хүсэлтүүдийг тухайн уригч иргэн, аж ахуйн нэгжид эргэн мэдэгдэж, зохих шаардлагыг хангуулсны дагуу зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэж байсан нь байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд хүндрэл үүсгэж байна.

Тиймээс гадаадын иргэнийг уригч иргэдэд immigration.gov.mn цахим сайтад хандаж, бүрдүүлэх баримт бичгийн талаарх мэдээлэлтэй танилцаж, нягтласны үндсэн дээр хүсэлтээ илгээхийг зөвлөжээ.

Баримт бичгийн бүрдэл дутуу тохиолдолд холбогдох хууль, тогтоомжийн дагуу татгалзах үндэслэл болохыг анхаарахыг Гадаадын иргэн, харъяатын газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-31 213.87.144.58

))))) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж