Баярын өдрүүдэд өрхийн эмнэлэг бэлэн байдалд ажиллана | News.MN

Баярын өдрүүдэд өрхийн эмнэлэг бэлэн байдалд ажиллана

Баярын өдрүүдэд өрхийн эмнэлэг бэлэн байдалд ажиллана

Баярын өдрүүдэд өрхийн эмнэлэг бэлэн байдалд ажиллана

Нийслэлийн эмнэлгүүд 2022 оны нэгдүгээр сарын 1, 2-ны нийтийн амралтын өдрүүдэд ажиллах хуваарийг Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргасан байна. Тухайлбал, Дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн

  • мэс засал,
  • гэмтэл,
  • дотор,
  • хүүхэд,
  • шүдний кабинет болон Өрхийн эрүүл мэндийн төв бүрд жижүүр эмч, сувилагч 10:00-15:00 цагийн хооронд,
  • Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвд хоёр кабинет 09:00-15:00 цагийн хооронд тус тус бэлэн байдалд ажиллах аж.

Энэ жилийн тухайд цар тахлын тархалт буураагүй учир баярын өдрүүдэд алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалтай албаа гүйцэтгэх юм.

Нийслэлийн эмнэлгүүдээс гадна Онцгой байдлын газар, цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжин ажиллана. Мөн гудамж талбайн эргүүл нэмэгдэж, 10 гаруй мянган алба хаагч улсын хэмжээнд баярын өдрүүдээр ажиллахаар болжээ.

Нийслэлийн түргэн тусламжийн төвийн алба хаагчид “24/48” хуваариар, гурван ээлжээр тасралтгүй ажиллана. Нийслэлийн хэмжээнд нийт 42 эмнэлгийн баг ажиллах төлөвлөгөөтэй байгаагаас гадна ачаалал ихэсвэл нэмэлтээр 2-3 баг гарах юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-31 213.87.144.58

)))))))) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж