Х.Нямбаатар: Хүний эрхийн төлөө тэмцдэг хүн бүрийг урьж байна

Хуучирсан мэдээ: 2021.12.30-нд нийтлэгдсэн

Х.Нямбаатар: Хүний эрхийн төлөө тэмцдэг хүн бүрийг урьж байна

Х.Нямбаатар: Хүний эрхийн төлөө тэмцдэг хүн бүрийг урьж байна

Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн нээлттэй сонсгол өнөөдөр/2021.12.30/ Төрийн ордонд болсон. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх нийтийн сонсгол болж байна. Тус хуулийг шинэчлэх шаардлагатай. Ингэхдээ зөвшөөрлийн тогтолцооноос татгалзаж, жагсаал цуглаан хийхийг хүссэн хүн бүр эрхээ эдлэх боломжийг энэ хуулиар олгох ёстой. Гэхдээ жагсаал цуглаан зохион байгуулагч нь холбогдох байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээж байгаа. Зөвхөн бичгээр хүсэлтээ өгнө. “Би тэдэн сарын тэднийй өдөр, тийм газар, тэдэн хүнтэй жагсаал зохион байгуулна. Иймд та бүхэн нийгмийн дэг журам сахин хангах үүргээ хэрэгжүүлэхийг хүсч байна гэсэн агуулгатай бичиг хүргүүлэх ёстой. Бусдын амь, эрүүл мэнд, эд хөрөнгө хохирохоос аль, аль талдаа хамтран урьдчилан сэргийлэх үүрэгтэй юм. ХЗДХ-ийн сайдын тушаалаар Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан. Хүний эрхийн төлөө тэмцдэг хүн бүрийг хуулийн төслийн шинэчилсэн найруулгад орж ажиллахыг урьж байна. Хэлэлцүүлгийг ганц удаа зохион байгуулахгүй, хэд хэдэн удаа зохион байгуулна" гэлээ.

 Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж