Аляскын “Айсмагеддон” үзэгдэл

Хуучирсан мэдээ: 2021.12.30-нд нийтлэгдсэн

Аляскын “Айсмагеддон” үзэгдэл

Аляскын “Айсмагеддон” үзэгдэл

Зул сарын өдрүүдэд Аляскад агаарын хэм хамгийн дулаан байна. Агаарын хэм 20С хүрэхтэй зэрэгцэн их хэмжээний цас бороо орж, дараа нь хөлджээ. Үүнээс шалтгаалаад цахилгаан тасарч, замууд хаагджээ. Кодиак Архипелаг нэртэй газарт 19.4 хэм хүрсэн нь Аляскагийн хамгийн дулаахан цэг болов. Аляскагийн Уур амьсгалын үнэлгээ, бодлогын төвийн мэргэжилтэн Рик Томан энэ дулаарлыг жинхэнэ абсурд үзэгдэл гэж хэлжээ.

Тус мужид арванхоёрдугаар сарын туршид агаарын хэм ихэнхдээ тэг градусаас байдаг бол энэ сард хэд хэдэн удаа 10 хэмээс илүү дулаарав. Тэр байтугай Уналаска дахь Алеут хотод зул сарын баярын өдрөөр 13.3 хэм хүрсэн нь хамгийн хүйтэн өдөр болжээ.

Аляскад арванхоёрдугаар сард ихэвчлэн хуурай цаг агаартай байдаг бол хэт их хур тунадас орсноор агаар илүү чийглэг болдог байна. Сүүлийн жилүүдэд нүүрлээд буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалаад Аляскад дулаахан нойтон цаг агаар зонхилох болжээ.

Аляскагийн Фэрбанкс хотод гэхэд 1937 оноос хойш тохиогоогүй хамгийн ширүүн шуурга болов. Хүчтэй цасан шуурганы араас аадар бороо орсноор тус бүс нутаг мөсөнд дарагдаж, цахилгаан эрчим хүч тасран, томоохон зам, албан газрууд хаагдсан байна. Нутгийн иргэд энэ үзэгдлийг “Айсмагеддон” гэж зүйрлэн хочилжээ.

Эх сурвалж: Independent

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж