Еврей номлогчид, Христосын санваартан, Исламын шашинтнууд NASA-аас санхүүжүүлдэг судалгааны хөтөлбөрт орж, бурхан ба харь гаригийн талаар ярилцахаар болов. Учир нь шашины ном сударт заасан түүхүүдийг судалж, хэрэв харь гаригаас зочид ирвэл дэлхийн хүмүүс хэрхэн хүлээж авах болон өмнө нь уулзаж байсан талаар судлах юм.
Өмнө нь мөн Принстон их сургууль 2016 онд “Теологийн судалгааны төв”-д 20 шашины теологчдыг цуглуулан, NASA-аас хэсэгчлэн санхүүжүүлдэг хөтөлбөрт оролцож, харь гаригийн амьдралыг илрүүлэхэд хүмүүс хэрхэн хариу үйлдэл үзүүлж болохыг судалж байжээ.
NASA-гийн хөтөлбөрт оролцож байгаа Кембрижийн их сургуулийн элч доктор Эндрю Дэвисон мөн адил 2016 оны судалгааны багт оролцож байсан. Тэрбээр одон орон судлал болон Христийн шашин хэрхэн хоорондоо уялдаа холбоотой болохыг судалдаг. Тэрбээр бусад шашины номлогчидтой хамтран харь гаригийнхныг олж илрүүлэхэд хэрхэн хариу үйлдэл үзүүлэх талаар судалж байсан гэв.
Тэдний олж мэдсэнээр шашин шүтэгчид бусад шүтлэггүй хүнээс илүү харь гаригийн хүмүүс байдагт итгэдэг, бүр бэлтгэлтэй байдаг байна. Мөн харийнхан ирэх тохиолдол үүсвэл айж сандрахгүй байхад туслалцаа үзүүлэх юм гэнэ.
NASA-гийн “James Webb” дуран Христийн мэндэлсэн өдөр сансарт аяллаа эхлүүлэхээр хөөрсөн. Тэгвэл тус дуран нь хамгийн хүчирхэг мэдээллийн санг агуулдаг бөгөөд гариг эрхэс, дэлхийн үүслийг судалж мэдээлэл дамжуулах үүрэгтэй. Үүнтэй зэрэгцэн харь гаригийнхан байгааг мэдэж болох тул эртнээс хүн төрөлхтөнг бэлдэж байгаа нь энэ хөтөлбөр юм.
Эх сурвалж : Insider
Холбоотой мэдээ