Хятад дахь ачаа тээвэрлэгчид баярын өдрүүдээр ердийнхөөс эрт тээвэрлэх үйлчилгээгээ зогсоосноос болж дэлхийн нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулж болзошгүй байна. Үүний шалтгаан нь Хятадын шинэ жил түрүү оныхоос хамаагүй эрт болж, тээврийн ажилчдын хөл хорио цээрийн хугацаа урт үргэлжилж байгаад юм. “ Bloomberg” мэдээлснээр зарим мужийн ачаа тээвэрлэгчид 49 хоног хорио цээрийн дэглэм сахих ёстой аж. Тэгснээр ажилчдын тоо хүрэлцэхгүй, цаг тухайд нь тээвэрлэлт хийж чадахгүй болох гэнэ.
Зарим тээврийн компаниуд шинэ оны өмнө Хятад дахь үйлчилгээгээ зогсоож, 2022 он хүртэл дэлхийн нийлүүлэлтийн сүлжээг улам хүндрүүлж байна.
Энэ жил Хятадын шинэ жил 2022 оны хоёрдугаар сарын 1-нд тохиож байгаа нь 2021 онтой харьцуулахад бүтэн 12 хоногийн өмнө болж байна. “ Bloomberg ” арваннэгдүгээр сард мэдээлснээр Хятадын “Ковид-тэг” бодлого нь тээвэрлэгчдийг ердийнхөөс олон хоног карантинлах хэрэгтэй гэв.
Ихэнх тээврийн компаниуд Хятадын өмнөд бүс нутагт байдаг. Тухайн бүс нутгаар 49 хоногийн дэглэм баримтлах журам хамгийн ихээр хэрэгждэг. Мөн шинэ жилийг тохиолдуулан хугацаанаасаа өмнө тээвэрлэх боломжгүй бараа материал олширсноор олон жижиг дунд, том бизнесүүд зогсч, эдийн засаг гацах боломжтой болоод байна.
Эх сурвалж : Business Insider
Холбоотой мэдээ