Хясаа хулгайлбал азтан болно

Хуучирсан мэдээ: 2021.12.30-нд нийтлэгдсэн

Хясаа хулгайлбал азтан болно

Хясаа хулгайлбал азтан болно

Францын хясааны фермер Кристоф Гино гурван тонн хясаагаа хулгайд алдсаныхаа дараа нэгэн арга олжээ. Тэр бол хясаа үржүүлэхдээ хальсан дотор нь нууц захиа хийх арга байв.

Тэрбээр 2016 онд энэ аргыг хэрэглэж эхэлснээс хойш түүний ферм дээр хясааны хулгай дахин гараагүй байна. Хясаан дотор “Та өөрийнхөө биеийн жинтэй тэнцэх хэмжээний хясааны азтан боллоо. Утсаар холбогдож шагналаа авна уу” гэсэн бичиг нууна. Харин бичгийг олсон хүн яг хаанаас худалдаж авснаа баталж байж хясаагаа авна. Хэрвээ Гиногийн фермийн албан ёсны нийлүүлэгч газар биш бол тэр хүн хулгайч байх магадлалтай гэсэн үг юм.

Хясаа нь маш ашигтай бизнес бөгөөд Парисын төвд байрлах “Chez Francoise” нэртэй алдартай ресторанд хясаатай хоол 24 еврогийн үнэтэй байдаг. Баяр наадмын үеэр хясаа хамгийн эрэлттэй байдаг. Тийм ч учраас хулгайч нарын хувьд хамгийн завгүй үе байдаг.

Гиногийн ферм Франц Испанийн хиллэдэг хэсгийн далайн эрэгт хясаа үржүүлдэг. Тэдгээр далайн нялцгай биетүүдийг төмөр утсаар бэхэлсэн торонд үржүүлдэг бөгөөд хулгайч нар эндээс завьтай ирж хулгайгаа хийдэг байна.

Хясаан дотор захиа нуух аргыг бусад фермерүүд ч өргөнөөр ашиглах болжээ. Тухайн бүс нутагт 2017 онд хясааны хулгай 19 бүртгэгдэж байсан бол 2020 оноос хойш нэг ч бүртгэгдээгүй байна.

Эх сурвалж: Reuters

М.Наранжаргал

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж