С.Амарсайхан М.Оюунчимэг гишүүнийг "жүжиглэдэг" гэв

Хуучирсан мэдээ: 2021.12.30-нд нийтлэгдсэн

С.Амарсайхан М.Оюунчимэг гишүүнийг "жүжиглэдэг" гэв

С.Амарсайхан М.Оюунчимэг гишүүнийг "жүжиглэдэг" гэв

УИХ Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацааг 2022 оны зургадугаар сарын 30-ны өдрийг дуустал сунгах эсэхийг хэлэлцээд дэмжсэн. Энэ үеэр М.Оюунчимэг, С.Амарсайхан нар маргалджээ. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Цар тахлын хууль нэрийдлээр төрийн байгууллагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллахгүй байна. Үүнээс болж ажил цалгардаж, иргэдийг бухимдуулж байна. Дунд шатанд буюу яам, тамгын газар, дүүрэг 30-40 хувьтай ажиллаж байгаа нь иргэдийн маш их бухимдуулж байгаа. Үүнийг яаж өөрчлөх вэ С.Амарсайхан дарга аа” гэв.

Үүний хариуд Шадар сайд С.Амарсайхан “Шат шатанд уялдаа холбоо муутай, хариуцлагагүй зүйл байгаа юу гэвэл байгаа. Гэхдээ цар тахлын оргил үед төрийн байгууллага бүү хэл хувийн хэвшлийнхэн ч 50 хувиар ажиллаж байсан. М.Оюунчимэг гишүүн ээ, аливаа асуудал судалгаа, ул суурьтай ярих хэрэгтэй шүү. Цар тахлын үед өөртөө оноо авах гэж буруу мэдээллээр олон нийтийг төөрөгдүүлж болохгүй. Хүн доромжилдгоо боль. Өөрт тань доромжлуулах гэж УИХ-ын гишүүд энд суугаагүй шүү. Ёс зүйн хорооны гишүүн гэж өөрийгөө дөвийлгөөд байдаг. Өөрөө ёс суртахуун, хэм хэмжээтэй байна шүү. Энд жүжиглээд байх хэрэггүй" гэжээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ЗөвЗөв
7
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж