Элон Маск Ангараг дээр шинэ засгийн газар байгуулна

Хуучирсан мэдээ: 2021.12.30-нд нийтлэгдсэн

Элон Маск Ангараг дээр шинэ засгийн газар байгуулна

Элон Маск Ангараг дээр шинэ засгийн газар байгуулна

Элон Маск Ангараг гариг дээр бий болох засгийн газрын үйл ажиллагааг бүхэлд нь дахин шинэчилж, тусгай ашиг сонирхол, улстөрчдийн шахалтаас ангижрах нийгэм бүтээх  ёстой гэж мэдэгджээ. Мөн тус гариг дээр төрөл бүрийн төлөөлөгч, захирагчгүй бүрэн эрхт шууд ардчилал бий болгох хэрэгтэй гэж үзэж байна.

Ангараг гариг дээр шинэ ардчилал бүтээх нь, одоогийн нийгмээс хавь илүү орчныг бүтээх хоёр дахь боломж гэж мэргэжилтнүүд үзэж байна. Элон Маск хоёр цаг гаруй хугацаанд “Led Fridman" фодкастад оролцож, NАSА болон Ангараг гаригийн тухай ярилцсан байна. Тэрбээр “АНУ-ыг бий болгосон үе шиг засгийн газрын мөн чанарыг бүхэлд нь дахин бодож үзэх хэрэгтэй” гэлээ. Тэрбээр төлөөллийн ардчиллын загвараас татгалзаж, шууд ардчилал руу шилжихийг санал болгов.

Тэрбумтан Элон Маск удаа дараа дэлхийн засаглал, улстөрчдийг шүүмжилж байсан. Тэрбээр 2030 он гэхэд Ангараг гариг дээр суурьших хүмүүс бүрдэнэ гэлээ. Тус гариг дээр суурьших хүмүүс ямар нэгэн нам, улс төрийн дарамтад өртөхгүй, эрх ашгийн боол болохгүй байх хэрэгтэй гэв. Мөн шинэ ардчилал бүтээснээр цоо шинэ эрин зууныг сансар огторгуйд үүсгэх юм.

Эх сурвалж : Business Insider

Т. Исү

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж