Монгол Улс авьяас, ур чадвараараа 61-т эрэмбэлэгдэв

Хуучирсан мэдээ: 2021.12.30-нд нийтлэгдсэн

Монгол Улс авьяас, ур чадвараараа 61-т эрэмбэлэгдэв

Монгол Улс авьяас, ур чадвараараа 61-т эрэмбэлэгдэв

Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс “Дэлхийн авьяас, ур чадварын тайлан 2021”-ийг танилцуулав. Швейцарь улс тавь дахь жилдээ тэргүүн байранд эрэмбэлэгдсэн байна. Үүнд чанартай боловсролын систем, амьдралын өндөр чанар, цалин хөлс зэрэг үзүүлэлтүүд нөлөөлжээ.

Хэдийгээр дэлхий даяар цар тахал нүүрлэсэн ч энэхүү тайлангаас эдийн засаг нь тогтвортой, өрсөлдөх чадвар илүү сайтай орнуудын ажилчид урам зориг дүүрэн ажилласан нь харагдаж буй бол өрсөлдөх чадвар муутай орнуудын ажилчдын хувьд урам зориг багатай байсан нь ажиглагджээ.

“Дэлхийн авьяас, ур чадварын тайлан 2021” чансааны жагсаалтын хоёрдугаарт өнгөрсөн 2020 онд дэлхийн тэргүүлэгч 10 орноос тавд эрэмбэлэгдсэн Швед улс бичигдсэн байна. Өнгөрсөн 2020 онд гуравдугаарт жагссан Люксембург авьяас, ур чадварын чансаагаа хэвээр хадгалсан бол Норвеги дөрөвдүгээрт, Герман тавдугаарт тус тус эрэмбэлэгджээ.

Дэлхийн өрсөлдөх чадварын төв улс орнуудыг авьяас, ур чадвараар нь эрэмбэлэхдээ үндсэн гурван бүлгийн өргөн хүрээний мэдээллийг ашигладаг. Үүнд:

  1. Хөрөнгө оруулалт болон хөгжлийн хүчин зүйлс (Investment and Development)
  2. Дэлхийн авьяас, ур чадварыг татах хүчин зүйлс (Appeal)
  3. Бэлэн байдлын хүчин зүйлс (Readiness) тус тус багтдаг.

Удирдагчид: Ажилчдын урам зоригийг юу бадрааж буйг анхаарч үзээрэй!

Дэлхийн өрсөлдөх чадварын төвийн судалгаагаар, цар тахлын үед ажилчдын урам зориг дүүрэн ажиллаж хөдөлмөрлөхөд эдийн засаг тогтвортой байх явдал хамгийн чухал ач холбогдолтойг нотолжээ.

Ажилчдын урам зоригийг хэмжихдээ боловсролын систем, ажлын байран дахь сургалт, ажилчдын хөгжил дэвшил, гадаад хэлний ур чадвар, амьжиргааны өртөг, амьдралын чанар, боловсролын салбарт оруулж буй хөрөнгө оруулалт зэрэг 31 шалгуур үзүүлэлтийг харгалзан үзсэн байна.

Энэхүү судалгаанд дэлхийн 64 орны удирдах албан тушаалтнуудыг хамруулж, ажилчдын урам зоригийг бадраах асуудалд хэр ач холбогдол өгч ажилладгийг тодруулжээ.

Монгол Улсын хувьд авьяас, ур чадварын ерөнхий үнэлгээгээр нийт 64 улсаас 61 дүгээрт эрэмбэлэгдэж, өнгөрсөн 2020 оны үзүүлэлтээс хоёр байраар урагшилсан байна.

Авьяас, ур чадварын эрэмбэ 2021

Эх сурвалж: IMD.ORG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж