ОХУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд И.К.Азизовын шинэ жилийн баярын мэндчилгээ

Хуучирсан мэдээ: 2021.12.30-нд нийтлэгдсэн

ОХУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд И.К.Азизовын шинэ жилийн баярын мэндчилгээ

ОХУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд И.К.Азизовын шинэ жилийн баярын мэндчилгээ

Эрхэм хүндэт найзууд аа!

Улиран одож буй 2021 он нь Монгол, Оросын харилцааны үйл явдлуудаар дүүрэн байсан ба цар тахал ч манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн болон сансарт хамтран ниссэний 40 жилийн ойн баяруудыг ёслол төгөлдөр тэмдэглэхэд огтхон ч саад болж чадсангүй. Түүнчлэн монгол найз нар маань Ардын хувьсгалын, Монгол Ардын Намын болон Зэвсэгт хүчний 100 жилийн, Шинжлэх ухааны академи байгуулагдсаны 60 жилийн ойн баяруудыг тэмдэглэн өнгөрүүллээ. Эдгээр ойн өдрүүд нь мөн манай хоёр орны бат бөх найрамдал, хамтын ажиллагаатай нягт холбоотой билээ.

Олон сарын турш мөр зэрэгцэн ажилласны үр дүнд манай хоёр орны төрийн тэргүүн нар анх удаа нүүр тулан уулзаж чадсан ба тэд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг чанарын шинэ түвшинд гаргахад болон манай хоёр орны харилцааны шинэ зуунд чиглэсэн хамтарсан тунхаглалыг батлав.

Манай хоёр орон нь улс төрийн, худалдаа, эдийн засгийн, цэрэг, цэргийн техникийн, соёл, хүмүүнлэгийн болон бусад олон салбаруудад хамтын ажиллагаагаа амжилттай хөгжүүлж, олон улсын тавцанд хүчин чармайлтаа үр дүнтэй уялдан зохицуулж, ойр дотно хоёр ард түмний сайн сайхны төлөө иж бүрэн яриа хэлэлцээг урагшлуулсаар байна.

Ирэх 2022 он нь манай хоёр орны хамтын ажиллагааны шавхагдашгүй чадамжийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх нэмэлт олон олон боломжуудыг авчирна гэдэгт итгэлтэй байна.

Та бүхэнд 2022 оны шинэ жилийн баярын мэндийг чин сэтгэлээсээ хүргэе! Ирж буй Бар жил нь амжилт бүтээлээр дүүрэн байж, хүн бүрт эрүүл энх, сэтгэл болон оюун санааны эв зохицол, өөдрөг сэтгэлийг харамгүй хайрлах болтугай!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ТэнэглэлТэнэглэл
15
ЗөвЗөв
6
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж