Оросын шинэ үеийн MC-21-300/310 дунд зайнд нисэх онгоц анхны нислэгээ үйлдлээ.

Хуучирсан мэдээ: 2021.12.30-нд нийтлэгдсэн

Оросын шинэ үеийн MC-21-300/310 дунд зайнд нисэх онгоц анхны нислэгээ үйлдлээ.

Оросын шинэ үеийн MC-21-300/310 дунд зайнд нисэх онгоц анхны нислэгээ үйлдлээ.

Уг онгоц нь Нисэх онгоц үйлдвэрлэлийн нэгдсэн корпорацийн «Иркут» компанийн салбар болох Эрхүүгийн нисэхийн үйлдвэрийн аэродромоос хөөрсөн ба нислэг хэвийн явагдав.

MС-21-300/310 нь 163-211 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай шинэ үеийн дунд зайнд нисэх онгоц бөгөөд түүний гол онцлог нь нийлмэл хэсгүүдээс угсарсан далавчнуудад оршино.

«Дотоодын композит материалуудаар хийсэн далавчтай онгоцны анхны нислэг нь бид зөв чиглэлд явж, бүхнийг зөв хийж байна гэдгийг дахин нотолсон ба «MC-21» нь аливаа хориг арга хэмжээ, шударга бус өрсөлдөөнөөс үл хамааран тууштай, шат дараатай урагшилж байна. Энэ нь манай орны нисэхийн болон холбогдох бусад салбаруудын чадавхийг хөгжүүлэхэд төрийн дэмжлэгийг урьд өмнө нь байгаагүй их хэмжээгээр үзүүлсний үр дүн юм» гэж ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайд Денис Мантуров хэлэв.

MC-21 нь Оросын болон дэлхийн зорчигч тээврийн зах зээлийн хамгийн том хэсэгт чиглэгдсэн. Одоогийн байдлаар MC-21-300 нисэх онгоцыг гэрчилгээжүүлэх явц өндөрлөх шатандаа шилжсэн ба 2022 оноос тус онгоцыг агаарын тээврийн компаниудад нийлүүлж эхлэхээр төлөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж