Номин Холдинг ХХК болон Номин Тав Трейд ХХК 2021 оны шилдэг энтрепренер-ээр дахин шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2021.12.30-нд нийтлэгдсэн

Номин Холдинг ХХК болон Номин Тав Трейд ХХК 2021 оны шилдэг энтрепренер-ээр дахин шалгарлаа

Номин Холдинг ХХК болон Номин Тав Трейд ХХК  2021 оны шилдэг энтрепренер-ээр дахин шалгарлаа

МҮХАҮТ-аас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй оны онцлох аж ахуйн нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг "Entrepreneur 2021" ёслолын ажиллагааг 24 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд НОМИН Холдинг ХХК – “Оны шилдэг аж ахуйн нэгж”, НОМИН Тав трейд ХХК – “Худалдааны салбарын шилдэг энтрепренер-ээр тус тус шалгарч амжилтаа дахин бататгалаа.

НОМИН Холдинг ХХК нь 5 бизнесийн салбарт 400 мэргэжлийн чиглэлээр 5800 гаруй ажлын байрыг бий болгож Монгол Улсын Хөдөлмөрийн зах зээлийн 0,4%-г эзлэж, жил бүр Монгол Улсад 60 гаруй тэрбум төгрөгийн татвар шимтгэлийг төвлөрүүлдэг шилдэг аж ахуйн нэгжийн нэг билээ.

Улс орны эдийн засаг, бизнесийн салбарт хүндхэн байгаа энэ цаг үед Ард иргэдээ хүнсээр тасралтгүй хангах үүргээ нэр төртэйгээр биелүүлж, компанийн үнэт зүйлс болсон ажилтнуудаа цомхтголд оруулалгүй ажлын байрыг хадгалахын зэрэгцээ 800 орчим ажлын байрыг шинээр бий болгосон ба ажилтнуудынхаа эрүүл мэндийг дэмжих, ковидын эрсдэлээс хамгаалах зардалд нийт 490 гаруй сая төгрөгийг зарцуулж, мөн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэх үүднээс 2021 онд нийт ажилтнуудынхаа цалинг 15% -иар өсгөсөн билээ.

НОМИН Тав трейд ХХК нь 2020-2021 онд 21,000м2 талбайд 9 салбар дэлгүүрийн шинээр нээн, 7 салбар дэлгүүртээ шинэчлэл хийн илүү тав тухтай, өргөн сонголттой болж хэрэглэгчдийн хэрэгцээт нэмэлт үйлчилгээнүүдийг илүү төрөлжүүлэн үйл ажиллагаагаа улам өргөжүүлсээр байна. Мөн энэ онд Улсын Их Дэлгүүрийн түүхт 100 жилийн ой тохиож сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий шинэчлэн бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтыг хийснээр олон улсын жишигт нийцүүлсэн үйл ажиллагаа явуулах нөхцлийг бүрдүүлээд байна.

Монгол улсад худалдааны салбар үүсгэн байгуулагдсны 100 жилийн ойн баяр тохиож буй энэ онд Монголын орчин үеийн худалдааны түүхэнд тод ул мөрөө үлдээж, салбарын хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмэр оруулснийг Монгол улсын Засгийн газраас өндрөөр үнэлэн НОМИН Холдинг ХХК-ийн ТУЗ-ын дарга Ш.Баярсайханыг “Монгол Улсын Худалдааны Гавьяат” ажилтан цол тэмдгээр, НОМИН Холдинг ХХК-ийн Бизнесийн зөвлөх А.Шагдарсүрэнг “Сүхбаатарын Одон” медалиар, мөн НОМИН Холдинг ХХК-г Төрийн дээд шагнал “Алтан Гадас” одонгоор шагнасан давхар давхар баяртайгаар 2021 оноо үдэж байна. Өнөөдөр бид түүхт 30 жилийн ойтойгоо золгохоор нэг хүсэл нэг багийн хамтын хүчээр урагшлан тэмүүлж байна.

Биднийг сонгон үйлчлүүлдэг эрхэм хэрэглэгч, үйлчлүүлэгчиддээ

Бидэнтэй хамтран ажилладаг харилцагч, түншүүддээ айлчлан ирж буй

ШИНЭ ОНЫ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!

Алтан гадас одонт НОМИН Холдинг Компани

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж