УДШ Ц.Оюунгэрэлийн намыг бүртгэхээс татгалзав

Хуучирсан мэдээ: 2021.12.30-нд нийтлэгдсэн

УДШ Ц.Оюунгэрэлийн намыг бүртгэхээс татгалзав

УДШ Ц.Оюунгэрэлийн намыг бүртгэхээс татгалзав

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл өнгөрсөн 2021 оны тавдугаар сард Ардчилсан намаас гарах өргөдлөө өгсөн. Тэрбээр  Иргэдийн оролцооны нэгдэл намыг байгуулна гэдгээ мэдэгдээд байсан. Тэгвэл Улсын дээд шүүх тус намыг бүртгэхээс татгалзжээ. Тодруулбал, “Иргэдийн Оролцооны нэгдэл намын дүрэмд нууц санал хураалтаар намын төлөөллийн төв болон орон нутгийн төлөөллийн байгууллага, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулах талаар тусгаагүй, мөн “намын дүрэм, мөрийн хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт оруулах журам”-ыг хуульд зааснаар нарийвчлан зохицуулаагүй байна. Иймд, “намын дүрэм хуульд харшилсан гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзжээ. 

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл өмнө нь  “Улс төрд 30 жил явсныхаа дараа харахад баян, хөрөнгө чинээтэй хүмүүсийн монополь байдал байсаар байна. Улс төрөөс авсан туршлагаа залууст хүргэмээр байна. Нэг ч минут, нэг секундыг урьд өмнө нь зүтгэж явсан хүмүүст зориулмааргүй байна. Залуусыг сонссоны дүнд АН-д өөрчлөлт хийж, оруулж ирэх гэсээр байтал миний улс төрд идэвхтэй байх хугацаа бага санагдсан. Өөрийн туршлага, мэдлэгээ залуусын хүсэж буй улс төрийг бий болгохын тулд зориулж, шинэ нам байгуулах ёстой болсон. 29 жилийн дараа АН-аас гарах хүсэлтээ нулимстайгаар бичлээ. Баруун төвийн үзэлтэй, бүх шатанд нь ялгахгүйгээр оролцуулж чаддаг нам болгохыг хүсч байна.  Иргэн хүнийхээ хувьд анх удаа намын нэр авлаа” гэж мэдээлж байв.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж