Санта Клаусын сургуулийн тухай 13 баримт | News.MN

Санта Клаусын сургуулийн тухай 13 баримт

Санта Клаусын сургуулийн тухай 13 баримт

Санта Клаусын сургуулийн тухай 13 баримт

Зул сарын баяраар Санта Клаус болохыг хүссэн хэн бүхэнд зориулсан олон арван сургууль байдаг. Гэхдээ бүх Санта нарын сурахыг хүсдэг нэг сургууль байдаг нь АНУ-ын Мичиган мужид байрлах Чарлес В.Ховардын Сантагийн сургууль юм. Энэ сургуулийн тухай сонирхолтой 13 баримтыг та бүхэнд хүргэе.

  1. Уг сургуулийг жинхэнэ Санта үүсгэн байгуулсан. Үүсгэн байгуулагч Чарлес В.Ховард нь дөрөвдүгээр ангид байхдаа сургуулийнхаа жүжигт Санта өвөө болж байжээ. Тэрбээр 1948-1965 оны хооронд бараг 20 жил тасралтгүй Санта Клаус болсон байна.
  2. Сантагийн сургууль эгэл жирийн газраас эхлэлтэй. Чарлес нь Сантагийн ажилдаа чин сэтгэлээсээ дуртай бөгөөд илүү олон Сантаг бэлдэх зорилгоор анх гэртээ сургалт зохион байгуулж байв.
  3. Сургууль 81 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Өдгөө Сантагийн сургууль Мичиган мужид скандинав маягийн байшинд үйл ажиллагаа явуулдаг. Энэ байшинд гаатай чихрийн үнэр хамар цоргиж, анахайнууд баяр хөөртэйгөөр ажилладаг.
  4. Санта нарын Харвард гэж нэрлэгддэг. Жил бүр 200 орчим Санта уг сургуульд суралцдаг. Гэхдээ хүсэлтээ илгээсэн хүн бүхэн энэ сургуульд ордоггүй. Хүүхдэд төдийлөн хайртай биш, дуулж чаддаггүй гэх мэт зарим элсэгчид татгалзсан хариу авдаг байна. Мөн жил бүр 40 орчим Санта хүлээлгийн жагсаалтад ордог.

  1. Шахуу цагийн хуваариар хичээллэдэг. Сургалт өглөөний 8:30-аас орой 9:00 хүртэл нийт гурван өдөр үргэлжилдэг.
  2. Гол хичээл нь хүүхдийн сэтгэл зүй. Мэдээж Санта Клаус болоход хамгийн чухал чадвар бол бяцхан хүүхдүүдийн сайн сонсогч байх юм.
  3. Жинхэнэ цаа бугатай танилцах гэх мэт тал бүрийн мэдлэгтэй болдог. Хүүхдүүд Сантагаас юу ч асууж мэдэх тул цаа буга ямар байдаг бэ, тоглоом яаж хийдэг вэ зэрэг асуултуудад хариулахад бэлэн байх хэрэгтэй.
  4. Дэлгүүрүүд дээр дадлага хийдэг. Үргэлж танхимд хичээллээд байлгүй, тоглоомуудын дэлгүүрүүдээр дадлага хийдэг.
  5. Алдарт “Хо Хо Хо” болон “До Ре Ми” үгнүүдээ давтдаг. Мэдээж Санта бүр зурагт, радиогийн ярилцлага гэх мэтэд орох тул бүх талаараа жинхэнэ Сантагийн дүр төрхийг бүрдүүлэх ёстой.
  6. Таны төсөөлснөөс ч илүү их бүжгийн сургуулилалт хийдэг. Бэлэг боож буй, жигнэмэг хийж буй, оймсонд бэлэг хийж буй гэх мэт Сантагийн брэнд хөдөлгөөнүүдийг бүжиг маягт оруулан тэдэнд заадаг.
  7. Тэд санхүүгийн хичээлд хамрагддаг. Санта байна гэдэг тийм ч зардал багатай зүйл биш. Сахал, нүүр будалт, хувцас, гутал гэх мэт олон зардлаа зохицуулах хэрэгтэй.
  8. Үс зүсээ өөрөө хэрхэн засч янзлах хичээлд хамрагддаг.
  9. Мэдээж энэ бол дэлхийн хамгийн халуун дулаан уур амьсгалтай газар биз ээ. Энд 1986 оноос хойш 5000 гаруй Санта суралцжээ.

Эх сурвалж: Mental Floss

М.Наранжаргал

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж