Мексик улс энэ оны эхээр “CanSino Biologics’ компаниас худалдаж авах цар тахлын эсрэг вакцины захиалгынхаа тоог бууруулжээ. Учир нь Хятадын компани тохиролцсоноос хамаагүй бага тун вакцин нийлүүлэх нь тодорхой болсон байна. Тиймээс Мексик улс захиалсан вакцины тоо хэмжээгээ хагасаас илүү хувиар бууруулсан гэж Лхагва гаригт мэдээлэв.
Мексикийн тус үйл ажиллагааг хариуцсан хүний мэдээлснээр долдугаар сарын эхээр “Cansino” компанитай хийсэн гэрээний дагуух 35 сая тунгаас 14.5 сая тун болгон багасгаж, бусад вакцин нийлүүлэлтийн компаниудаас авахаар судалж эхэлсэн гэлээ.
“CanSino” компанийн вакцины эхний багц захиалга гуравдугаар сард Мексикт ирсэн байна. Тус улс хүлээн авсан бараг бүх 14.1 сая тунгаа Мексикийн төв Куэретаро мужид савлаж тараасан байдаг.
Мексикийн эрүүл мэндийн яамны мэдээлснээр есдүгээр сард тус вакцины нийлүүлэлт багасах нь тодорхой байсан тул үлдсэн тун вакцинаа хүлээж авсны дараа дахин хамтран ажиллах нөхцөл бүрдэх нь багасна гэлээ. Мөн “CanSino Biologist” компанитай хийсэн гэрээгээ дахин шинэчлэхгүй гэж мэдэгдсэн байна.
Мексик улс вакцинаа цаашид АНУ-аас авахаар болсон ба нийт 200 сая тунг хүлээн авна гэв.
Эх сурвалж : Reuters
Холбоотой мэдээ