Байден Украины асуудлаар Путинтэй ярилцана | News.MN

Байден Украины асуудлаар Путинтэй ярилцана

Байден Украины асуудлаар Путинтэй ярилцана

Байден Украины асуудлаар Путинтэй ярилцана

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден болон ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар ирэх Пүрэв гаригт Украины асуудлаар ярилцах болсныг Цагаан ордон мэдэгдлээ. Орос улс Украины хил дээр цэрэг байрлуулсан асуудал дээр АНУ нь Европын холбоотой ижил байр суурьтай байгаа юм.

Их гүрний удирдагчид удахгүй хэлэлцэх гэж буй аюулгүй байдлын хэлэлцээ болон Европ дахь хурцадмал байдлын талаар өргөн цар хүрээнд ярилцана гэж Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Эмили Орн хэллээ.

Байден урьд нь Украины асуудлаар Европын удирдагчидтай ярилцаж байсан. Түүнчлэн Байдены засгийн газрын албан тушаалтнууд NATO, Европын холбоо болон Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагатай холбоотой байсан гэж Эмили Орн хэлэв.

Орос улс 2014 онд Украины Крымын хойгийг булаан авч, мөн тус улсын зүүн хэсэг Киевийн цэргүүдтэй тулалдаж буй салан тусгаарлагчдыг дэмжиж байсан билээ. Энэ явдлын дараа дахин Украины хил дээр хэдэн арван мянга цэрэг байрлуулсан учир Москва өнгөрсөн хоёр сарын турш барууныхны шүүмжлэлд өртсөөр ирсэн.

NATO-гоос цаашид зүүн тийш тэлэхгүй байх баталгааг хүсч буйгаа Москва илэрхийлсэн билээ. Мөн Украин болон бусад хөрш орнуудад довтолгооны зэвсэг байрлуулахгүй гэдгээ хэлсэн.

Байдены засгийн газрын албан тушаалтнууд Украинтай холбоотой асуудлаар бүрэн санаа амрах болоогүй байна гэж мэдэгдсэн. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт Орос улс Украины хил дээрээс 10 мянган цэргээ буцаан татах болсон тухай мэдээлэл гарсан ч баттай нотлох баримт алга гэсэн байр суурьтай байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-30 213.87.139.220

)))) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Заагч 2021-12-30 59.153.85.125

Хог вирус х***а ovgon шээс хол очиж худлаа хогийн луухааны ялгадасаа.

Avatar

Ovgon 2021-12-30 192.82.65.103

фашист оросын хулгайлсан буриад, байгаль нуур, тува, Енисейн сав газар, Алтайн хязгаар нутаг нийлээд одоогийн монгол улсын газар нутгаас том болдог юм. фашист оросууд 70 жил монголыг колоничлож, манай 40000 өвөг дээдсийг маань хомроглон алж устгасан. харин сүүлийн 30 жил монголыг эдийн засгийн хоригт байлгаж, манай УЦстанц гэх мэт хөгжлийн бүх том төслийг гацааж, хорлон сүйтгэж өнөөгийн монголын зовлонгийн шалтгаан болоод байна. хэн монголд жинхэнээсээ дайсагнаж байгааг бодитоор харж ойлгоцгоо.

Avatar

Ovgon 2021-12-30 192.82.65.103

Соц. лагерь сүйрч Польш Чех, словак, Унгар Румын Болгар Зүүн Герман цааш бүр Балтын гурав, одоо Украйн Молдав Гүрж гээд 100 гаруй сая тэнэгүүд аймшигт Америк, Европын холбоо руу хайр зарлан тэмүүлээд, хамгийн энэрэнгүй өгөөмөр баян Оросоос амь тэмцэн зугтаад буй нь монголчууд биднээс ухаанаар мөн хол дутуу яа, ккк. манай ухаантнууд бол орос ах гээл хэлээ хазаал долийгоод хүчиндүүлж байгаа юм чинь ккк

Avatar

Зочин 2021-12-30 66.181.191.239

Крымын иргэд саналаа өгч Орост нэгдсэн. Украйн бол зүгээр л тоглоом.

Avatar

Зочин 2021-12-30 202.9.40.212

Украиныг өөх ч биш, булчирхай ч биш байлгаад байх нь Америк, Орос гэсэн гүрнүүдийн эцсийн зорилгод нийцнэ. Тиймээс Украинд хэн ч туслахгүй. Яг л Монгол шиг. Монголд хоёр хөрш гэсэн дэлхийн гүрэн, дээр нь Америк тэргүүтэй Барууныхан туслаагүй бэлээхэн 30 жилийн түүх байгаа. Тэгээд л нэг л их туслах гээд байгаа юм шиг молиго үмхүүлнэ. Тэрэнд нь манай төрийнхнөөс аваад иргэд хүртлээ хошгирцгооно. Ёстой тавилан юм даа, укрууд минь.

Avatar

Onoch 2021-12-30 66.181.161.99

Байлдахгүй ээ. Барууны гол тоооцоо ингэж байтал Орос дотроосоо жагсаал цуглаан болоод.. унана гэж хүлээж бгаа. Оросыг дахиж өндийхөөргүй болгох нь баруунд хэрэгтэй. Бидэнд бол Орос хэт хүчтэй бхдаа ач тусаа өгсөн. Одоо бол Орос хятадын баланс алдагдаж бна. Сул орос үнэндээ л ашиггүй бна даа. Монгол улс алсыг харж үйлдэх нь зөв. Хятадын санхүүжилттэй оросын эсрэг хүч монголд бгаа нь мэдэггдэг. Гэхдээ, бидний үндэсний эрх ашиг үргэлж 1-т бна.

Avatar

ЗОЧИН 2021-12-30 202.9.47.9

энэ уулзалтаас юу ч хүлээх хэрэггүй. барууныхан оросыг дарамталж байхын тулд тэдний саналыг хүлээн авахгүй нь ойлгомжтой

Avatar

Зочин 2021-12-30 202.21.113.238

zaaaaa shalchignaj hanaguim baild baild

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж