Байден Украины асуудлаар Путинтэй ярилцана

Хуучирсан мэдээ: 2021.12.30-нд нийтлэгдсэн

Байден Украины асуудлаар Путинтэй ярилцана

Байден Украины асуудлаар Путинтэй ярилцана

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден болон ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар ирэх Пүрэв гаригт Украины асуудлаар ярилцах болсныг Цагаан ордон мэдэгдлээ. Орос улс Украины хил дээр цэрэг байрлуулсан асуудал дээр АНУ нь Европын холбоотой ижил байр суурьтай байгаа юм.

Их гүрний удирдагчид удахгүй хэлэлцэх гэж буй аюулгүй байдлын хэлэлцээ болон Европ дахь хурцадмал байдлын талаар өргөн цар хүрээнд ярилцана гэж Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Эмили Орн хэллээ.

Байден урьд нь Украины асуудлаар Европын удирдагчидтай ярилцаж байсан. Түүнчлэн Байдены засгийн газрын албан тушаалтнууд NATO, Европын холбоо болон Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагатай холбоотой байсан гэж Эмили Орн хэлэв.

Орос улс 2014 онд Украины Крымын хойгийг булаан авч, мөн тус улсын зүүн хэсэг Киевийн цэргүүдтэй тулалдаж буй салан тусгаарлагчдыг дэмжиж байсан билээ. Энэ явдлын дараа дахин Украины хил дээр хэдэн арван мянга цэрэг байрлуулсан учир Москва өнгөрсөн хоёр сарын турш барууныхны шүүмжлэлд өртсөөр ирсэн.

NATO-гоос цаашид зүүн тийш тэлэхгүй байх баталгааг хүсч буйгаа Москва илэрхийлсэн билээ. Мөн Украин болон бусад хөрш орнуудад довтолгооны зэвсэг байрлуулахгүй гэдгээ хэлсэн.

Байдены засгийн газрын албан тушаалтнууд Украинтай холбоотой асуудлаар бүрэн санаа амрах болоогүй байна гэж мэдэгдсэн. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт Орос улс Украины хил дээрээс 10 мянган цэргээ буцаан татах болсон тухай мэдээлэл гарсан ч баттай нотлох баримт алга гэсэн байр суурьтай байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж