Дэлхийн толгой баячуудын нэг Жефф Безос найз бүсгүйтэйгээ Карибын тэнгист завиар зугаалж яваа нь папарацийн дуранд өртжээ. Улмаар 57 настай Безосын цээж нүцгэн зураг нь цахим ертөнцөд мэтгэлцээн, маргаан дагуулав. Түүний биеийн галбир огцом өөрчлөгдсөнийг шүүмжлэгчид гормон өсгөх арга хэрэглэсэн гэцгээж байна. Харин тэрбээр алдартнуудыг дасгалжуулдаг Уэс Окерсоны удирдлага дор фитнессээр хичээллэсний үр дүнд ийм болсноо тайлбарлажээ. Энэ талаар түүний найз бүсгүй Лорэн Санчез инстаграмдаа зургийг нь оруулаад “Сайн ажиллалаа. Уэс!” гэж жиргэсэн юм. Хосууд Карибын тэнгист 10 хоног орчим амарч, зугаалж байна.
Жефф Безос өнгөрсөн 2019 онд эхнэрээсээ салсан.
ЭХ СУРВАЛЖ: TMZ
Холбоотой мэдээ