Энэтхэг улсын засгийн газар Тереза эхийн буяны байгууллагын гадаадын орноос ирэх санхүүжилтийг зогсоосон байна. Учир шалтгаан нь гадаадаас ирэх католик шашинтны санхүүжилт тус улсын хууль дүрэмтэй харшилж байгаа аж. Ингэснээрээ ядуус болон өнчин, гэр оронгүй хүмүүст тусалдаг нийгэмлэг хүнд цохилтод ороод байгаа юм.
Тус улсын дотоод хэргийн яам нь Даваа гаригт хориг тавьснаа зарласан. Өмнө нь Тереза эхийн буяны номлогчид зул сарын баяраар гаднын түнш байгууллагаас туслалцаа авах санал гаргасан боловч хүлээн зөвшөөрөөгүй байна.
Яагаад Тереза эхийн буяны байгууллагын санхүүжилтийг таслан зогсоосон талаар сэтгүүлчид албаныхнаас асуухад тус яамны мэдэгдсэнээр “Буяны байгууллагын үйл ажиллагааг сунгах гэрээний дагуу шалгалт явуулж байхад сөрөг мэдээлэл олдсон” гэв. Тус сөрөг мэдээлэл нь юун тухай, ямар зүйл төрөл байсан талаар тодорхой хариулт цааш өгөөгүй юм.
Энэтхэгийн зарим нутаг дэвсгэрт христэд итгэгч хүмүүсийн эсрэг халдлага болж байгаа аж. Хиндү шашинтны баруун жигүүрийн үзэлтнүүд уг бослогыг өрнүүлж буй. Учир нь пастор, номлогчид үндсэн ёс заншлыг нь устгаж байна гэсэн үзлээс болсон юм.
Энэтхэгийн “Евангелийн нөхөрлөл”-ийн тайланд дурдсанаар энэ онд христэд итгэгчдийн эсрэг заналхийлэл, хүчирхийллийн 40 шахам тохиолдол бүртгэгдсэн. Өмнөд нутгийн Карнатака мужид халдлага хамгийн ихээр гардаг байна.
Эх сурвалж: The Diplomat
Холбоотой мэдээ